Шанхайн дасгалжуулагч Чианчиао

Шилдэг эмэгтэй буудагч Тао Лунагийн бэлтгэл болон шалгаралтыг эргэн дурсахуй

       Тао Луна бол Хятадын эмэгтэй гар бууны шилдэг тамирчдын нэг. Тэрээр олон удаа дэлхийн аварга болж, олон дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Ялангуяа Хятадын анхны гар бууны эмэгтэй тамирчин 2000 оны Сиднейн олимпийн наадмаас алтан медалийг авсан юм. Тао Лунагийн урт хугацааны техникийн болон сэтгэл зүйн бэлтгэлийн талаар сурвалжилж, буудлагын спортоор хичээллэдэг бүхий л хүмүүст дараах туршлагыг хуваалцахыг хүслээ.
 

    1.    Ачаалалтай бэлтгэлийн үеийн буудагчийн сэтгэл зүйн байдал

Буудлагын бэлтгэлийн турш сайн үр дүнд хүрэхийг хүссэн буудагч нь сэтгэл зүй сайтай байх ёстой.  Чадварлаг тамирчин Тао Лунагийн бэлтгэлийн туршид сэтгэл зүйн хүчин зүйлс нь намайг нэлээд ядраасан. Би 1990 оны зун Луван дүүрэг дахь буудлагын тирэнд Шанхайн багт зориулан эмэгтэйчүүдийн хийн болон спорт гар бууны хамтарсан бэлтгэлийн сургалтыг эхлүүлсэн. Тэгэхэд би Тао Лунаг боломжтой буудагч гэдгийг олж мэдэн хожим Шанхайн буудлагын багийн зохион байгуулсан бэлтгэлийн баазад бэлтгэл хийлгэхээр сонгож авсан юм. Тэнд тэр мэргэжлийн тамирчин болсон гэдгээ 1992 оны сүүлчээр харуулсан. Эргээд бодоход сайн үзүүлэлтээс гадна түүнийг багийн гишүүнээр сонгосон гол шалтгаан нь түүнд сэтгэл зүйн дараах чанарууд байсан явдал билээ.

    1.1      Сайн зан байдал

          Миний зохион байгуулсан хамтарсан бэлтгэлийн үеэр тамирчид Каттелийн 16 зан байдлын хүчин зүйлийн сорилгод орохоор Шанхайн спортын шинжлэх ухааны институт руу явцгаалаа. Тао Лунаг ихэнхдээ сайн сэтгэл зүйн төлөвтэй байдгийг магадлах C, E, F, H хэсгүүдэд 10 оноо авсан бөгөөд тэр үнэхээр шаргуу, тайван, сэтгэлийн асар их тэмүүлэлтэй, эр зоригтой гэдгээ харуулсан. Харин тэр өөртөө хир зэрэг итгэлтэйг харуулах О хэсэгт 1 оноо авсан. Уг сорилгыг удирдсан Шанхайн спортын шинжлэх ухааны институтын Ванг гэх судлаач сорилгод орсон тамирчдын 8-ыг нь урьдаас тааварлан хэлж байсан ба Тао Лунаг ирээдүйд сайн гүйцэтгэлтэй болно гэж хэлж байсан.

     1.2     Хүчирхэг тэмүүлэл

     Зуны бэлтгэлийн турш Тао Луна Зонгуа Роандад амьдардаг байсан. Өндөр температуртай байхад өдөр бүр 8 цагаас өмнө Луван дүүргийн буудлагын тирэнд яаран ирж 12 цаг хүртэл бэлтгэл хийгээд гэрлүүгээ өлсөөд явна. Тэр өдөр бүр 10 км явах хэрэгтэй байсан. Энэ бол үнэхээр хэцүү цаг. Гэхдээ тэр шаргуу зүтгэж хэзээ ч бууж өгөөгүй. Жишээ нь нэг удаа халуураад нэлээд хэд хоног бие нь муу байсан ч тэр бэлтгэлээ зогсоогоогүй бэлтгэлдээ явсаар байлаа. Түүний хэцүү бэрхийг даван туулах гэсэн хүчтэй тэмүүлэл нь надад их сэтгэгдэл төрүүлсэн юм.

 

     1.3     Буудлагын дур сонирхол ба цөхрөлтгүй оролдлого

       Зуны бэлтгэлийн дараа тэр өдрөөр дадлагажигч шиг л бэлтгэл хийнэ. Тэр үед тэр Шанхайн буудлагын тирэнд амьдарч өглөө бүр хотын зүүн хэсэг дэх Датонг дунд сургууль руу яваад өдөр буудлагын тирэндээ ирээд бэлтгэлээ хийхийн сацуу шөнө нэмэлт бэлтгэл хийдэг байсан. Тойруу замаар 2 дүүрэг явахын тулд өдөр бүр 2 цаг зарцуулах шаардлагатай байлаа. Өдөржингөө бэлтгэл хийгээд хагас жил болоход түүний урам зориг нэмэгдэж, дараагийн бэлтгэлжилтийн сайн суурь тавигдахад тусалдаг түүний хүчтэй тэмүүлэл нь энэ хүнд үед түүнийг хүчтэй болгосоор байв. Тэр бэлтгэлийг хариуцлагатай, эцэж цуцалтгүй хийдэг байсан. Сэтгэл зүйн хувьд түүний сонирхол буудлагын спортод төвлөрч амжилтанд хүрэхийг хүсэн оюун ухаандаа зорилгоо тодорхойлдог байлаа. 

       1991 оны 2-р хагаст хагас өдрийн бэлтгэл нь түүнд хангалтгүй санагдаж бүх л өдөржингөө бэлтгэл хийхийг хүссэн. Албаныхны зөвшөөрлөөр 1992 оны 2-р сараас эхлэн өндөр зэрэглэлийн тамирчидтай цуг бэлтгэл хийж эхэлсэн. Энэ цагаас хойш түүний бэлтгэл зохион байгуулалттай болов. Мэргэжлийн буудагч болсноосоо хойш багийн гишүүн Ву Юирүгээс илүү байхаар төлөвлөж эхэлсэн байна. Гэхдээ би түүнийг 25 дахь Олимпийн наадмын спорт гар бууны мөнгөн медальт Ли Дуйхоноос илүү хичээдэг гэдгийг харсан. Түүний зорилго бол шигшээ багийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж Олимпийн наадамд оролцох явдал байлаа. Алхам алхамаар тэр сайжирч, тогтоол сайн буудахыг хичээж байгаа нь ажиглагдаж байв. Тэр хэцүү зүйлстэй тулгарч сэтгэл гонсойж байсан ч зорилгоосоо хэзээ ч ухраагүй юм. Тэр 7 дахь Үндэсний наадамд сайн буудаж чадаагүй ба 26 дахь Олимпийн наадмын сорилтод хойгуур байр эзэлж, шалгарсангүй. Тэр дэлхийн тэмцээнүүд болон 1998 оны Азийн наадамд яваагүй. Гэвч энэ бүх бүтэлгүйтэл нь түүний амжилтын итгэл найдварыг үгүй хийж чадаагүй бөгөөд тэр одоо болтол хичээсээр л байгаа.  Бүх л амьдралдаа баримтлах чухал зүйлсийг компьютер дээрээ ийнхүү бичсэн байдаг ... “Улаан буудайн үрэнд 3 хувь тавилан байдаг. Эхнийх нь гахайн хоол болохоор шуудайнд хийгдэх. Дараагийнх нь талх хийгдэхээр гурил болж нунтаглагдах. Сүүлийнх нь хөрсөнд булагдаж соёолоод шинэ улаан буудайн үр болох. Би үрний энэ хэсэгт нь дуртай. Гэхдээ биднээс ялгагдах зүйл нь үрэнд тэмүүлэл байдаггүй, мөн өөрийн хувь заяагаа сонгож чаддаггүй. Харин би чадна” 

     2.    Амжилтын өсөлтийн үндэс нь зөв системтэй техникийн бэлтгэл юм.

      Буудлага нь техникийн энгийн бүтэцтэй боловч хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох ихээхэн шаардлагатай байдаг. Буудлагын техникийн гол онцлогууд нь дараагийн буудлага нь аль болох өмнөх буудлагатайгаа төстэй байх ёстой. Энэ бол давталтууд ижил байх ёстой гэсэн үг юм. Хийж буй үйлдлүүдийн хооронд ямар ч ялгаа байх ёсгүй бөгөөд энэ бол маш хэцүү. Тао Лунагийн бэлтгэл нь хамгийн зөв техникийн бэлтгэлээр сууриа сайн тавьсан явдал юм. Өмнөх туршлага болон техникийн системтэй бэлтгэл нь түүнийг аажмаар дэлхийн шилдэг буудагчдын эгнээнд багтахад хүргэсэн билээ. 

     2.1     Суурь бэлтгэлийн үе

        1990 оны 2-р сараас 1991 он хүртэл Тао Луна өдөр бүр хагас бэлтгэл хийдэг байсан. Энэ үед суурь болон буудлагын бүхий л техникт дүн шинжилгээ хийсэн. Гол зорилго бол суурь техникийг эзэмших, тусгай тэсвэрийн болон спортын ерөнхий чадварыг сайжруулах явдал байлаа. Түүний өрсөлдөх чадварыг шалгах, мөн оролцох тэмцээнүүдэд бэлтгэх гээд янз бүрийн үед өөр өөр шаардлагаар түүнд олон талын бэлтгэлийг нэмж өгдөг байсан. Тэр үед би түүнийг шинэ залуу буудагч болгохоор зарим сорилтуудыг төлөвлөсөн. 1991 оны багийн сорилтуудад дунджаар хийн бууны 40 суманд 367,1 спорт гар бууны 60 суманд 561 онож байсан. 1992 онд суурь техникийн бэлтгэлээ шургуу хийсээр Хятадын зүүн бүсээс зохион байгуулдаг тэмцээн, мөн 8 багийн сорилтод оролцсон. Түүний хийн бууны дундаж оноо 1991 оныхоос 7,5 оноогоор ахиж 374,65 болсон (багийн сорилтод хамгийн өндөр оноо нь 382 байсан). Спорт гар бууны хувьд өмнөх оныхоос 11 оноогоор ахиж 572 болсон (багийн сорилтод хамгийн өндөр оноо нь 583 байсан). 1993 оны Үндэсний наадамд түүний бэлтгэлжилт өндөр түвшинд хүрсэн байсан хэдий ч би түүнийг оноогоо сайжруул гэж шахаагүй, харин түүний буудлагын суурь техникийн хөгжилд анхаарч байсан. Гэсэн ч тэр сайн онох боломжийг алдалгүй 7 дахь Үндэсний наадам болон Шанхайн аваргын наадамд байдгаараа хичээсэн. Тэр үргэлж өөртөө техникийн сайн суурь нь миний оноог өсгөнө гэж хэлдэг байсан. 3 жил суурь техникийн бэлтгэл хийгээд зөв техникийн буудлагын бүрэн ойлголттой болсон. Тэр бэлтгэлдээ гайхамшигтай сайжирсан бөгөөд буудаж байхдаа техникийн ур чадвараа удирдан захирч чаддаг болсон явдал юм. Тэр 1993 онд жилийн турш хийн буунд 378,37,  спорт гар буунд 579,5 оноог дундаж оноог онодог болсон байв. Энэ үеэс тэр 2 төрлөөрөө тэргүүлэгч буудагчдын түвшинд хүрсэн. Би суурь техникийн бэлтгэлийн турш түүний техник нэг хэвийн байгаа эсэхэд анхаарч байсан. Буудлагын спортын нэг онцлог бол тогтворжилт сайн байх шаардлагатай, техник бол нэлээн энгийн, бэлтгэл хийх байдал маш хялбар. Гэхдээ дээд оноонд хүрэхийн тулд нэг буудлагыг олон дахин давтах хэрэгтэй байдаг. Давталт бүр ижил байна гэдэг хэцүү боловч буудлагын чанар нь нэг янзын нарийн нямбай давталтуудыг хийх ажиллагаанд тулгуурладаг. Энэ зарчмын дагуу Тао Лунагийн сэтгэл зүй, бие бялдар, гарын хүчээс хамаарч түүнд тогтоож буудах арга сайн тохирно гэж бодсон. Буудлага болох мөчид бууг бариад байнд шагайсан гар огтхон ч хөдөлгөөнгүй байвал найдвартайгаар 10 онодог. Иймээс би түүнд шагайж байхдаа тэгш овоо харааны зурагт илүү их анхаарал хандуул! Зураг зөв байрлалтай байх хэрэгтэй ба ямарваа нэг хазайлтгүйгээр нарийн төвлөрүүлж хар! гэж заасан. Мөн гар тогтоход гох дарах гэж бүү яар, зурагаа хараад анхаарлаа төвлөрүүлж байвал гар бууны тогтворжилт сайн байна гэж зааж байлаа.

        Түүнчлэн би түүнд буутай гар болон гох дарагч хуруундаа төвлөр, атгалтыг жигд хүчээр атгаж гохыг ухамсаргүйгээр буудлага болтол эгц хойш нь дарвал сайн гүйцэтгэл болно гэж зөвлөдөг байв. Бүх л бэлтгэлийн турш би үргэлж түүнд тайван байх, тайвшрах, мөн үргэлж автомат нэг янзын буудлага хийхийн тулд сэтгэл хөдлөлөө барьж, тохируулахыг заасаар байв. 1993 оноос 2000 оны хооронд тэр Олимпийн аварга болтолоо бэлтгэгдэж чадсан юм. Тэр бэлтгэл дээрээ буудах арга техникийг дахин дахин, маш олон удаа давтдаг байсан ба үүнийгээ улам илүү нямбай гүйцэтгэнэ. Жишээлбэл: 1994 онд буудлагын тэмдэглэл дээрээ ийнхүү товч дүгнэлт хийсэн байна. “Тогтоол буудлагын сайжралт нь гох даралт болон зурагаа тод харахад оршино. Энэ хоёрыг сум бүр дээр нэгтгэх шаардлагатай ба зурагаа сайн харвал буу илүү тогтвортой болдог. Одоог хүртэл гохоо дарахдаа анхаардаг ба буугаа өргөхөөс өмнө маш чангаар дардаг”.  1996 онд бүтэн жилийнхээ бэлтгэлийг ингэж дүгнэсэн: “Тогтоол буудлагад миний зөв ажиллагаа бол тэгш овоо харааны зургийг тод харах, гохоо чанга дарах, гох өөрөө буух, хийн буунд гохоо чанга дарах, тэгш овоо харааны зургийг тод харах, гох өөрөө буух болон гох буух мөчид энэ байрлалаа хадгалж байх юм”. 2000 оны олимпийн наадам хүртэлх өөрийн буудах техник үйл ажиллагааны үе шатаа дараах байдлаар тодорхойлсон: шагайж байхад овоо бухын (дугуй харын доор тааруулах) нүдэн дээр таарахад тэнд нь зогсоогоод гохоо нэн даруй буулгах. Энэ бүх үйл ажиллагааны турш долоовор хурууг битгий сулла, ялангуяа дугуй харын доор таарахад долоовор хуруугаараа гохыг жигд дар, тайван бай, тэгш овоо харааны зургийг тод хар, мөн буудах мөчдөө энэ байрлалаа хадгал.

      2.2     Техникийн ур чадвараа сайжруулсан үе

       1994 оны өвлийн бэлтгэлээс хойш хүнд хэцүүгээс, хатуу чангаас, дасгал сургуулилтаас бэлтгэлийн чанар дээшилнэ гэх шинжлэх ухааны зааварчилгаан дор суурь техникийн батжилтын хажуугаар буудлагын оноог нэмэгдүүлэхэд анхаарч, хамааралтай сэтгэл зүйн онолын дагуу нэгэн сонирхолтой тогтолцоог бий болгосон. Өвлийн бэлтгэлийн дараа Тао Луна багийн 2 сорилтод гайхалтай сайн буудсан. Тэр үед спорт гар буунд Ван Юирү эхэлж 587, 588 оносон ба түүний энэ оноо нь Тао Луна болон багийн бүх тамирчдыг хурцалсан. Үүнээс үүдэн Тао Луна 4-р сард Хятадын Жинанд зохиогдсон тэмцээнд 592 оносон. Тэр 5-р сард Бээжинд зохиогдсон UITдэлхийн цомыг үзээд 6-р сард болох Жиангси мужийн Нанчан хотод Хятадын зүүн бүсээс зохион байгуулсан буудлагын тэмцээнд оролцсон. Дараа нь 7-р сард Хонг Конгод зохиогдсон Шанхай, Хонг Конг буудлагын цомын тэмцээнд оролцоод 9-р сард Бээжинд буудлагын үндэсний сорилго тэмцээнд оролцож, 11-р сард Сучиан мужийн Ченгдү хотод зохиогдсон буудлагын үндэсний тэмцээнд оролцсон. Энэ бүх тэмцээн түүнийг хатуужуулж, илүү ихийг сурган, улам сайжруулан Үндэсний шигшээ багийн гишүүн, эмэгтэй гар бууны №1 буудагч байх итгэлийг нь батжуулж өгсөн. Түүнчлэн тэр илүү автомат ажиллагаатай дадалтай болох, мөн өндөр түвшинд хүрэх зөв техникийн буудлагын нэгдэл үеийн бэлтгэлд орсон.

 

      2.3      Олон талын өрсөлдөх чадвараа сайжруулсан үе

          1994 оны 12-р сард би 26 дахь олимпийн наадамд бэлтгэх хамтарсан бэлтгэлд Ван Юирү, Тао Луна хоёрыг оролцуулахаар Бээжин рүү авч явлаа. 1995 оны 2-р сарын дараа бид Тао Лунаг олимпийн наадмын 2-р шатны бэлтгэлд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл тэр 7-р сард болсон олимпийн сорилтод муу буудаж, Шанхайд бэлтгэл хийхээр буцаж ирэв. Хагас жилийн дотор түүнд тэмцээнүүдэд зориулан ихээхэн ачаалал өгч, хүчтэй өрсөлдөх бэлтгэлийн нөхцөл байдлыг бий болгосон олимпийн наадмын өмнөх 2 сорилтод оролцсон нь түүнийг сорьж, маш их туршлагатай болгосон. Тэр 6-р сард Герман, Италийн дэлхийн цомуудад оролцож мэдлэгийн хүрээгээ өргөжүүлсэн. Түүнчлэн тэр тэмцээнүүдээс ихийг сурч, өрсөлдөх чадвараа сайжруулан тэмцээнүүдэд оролцох туршлага хуримтлуулж байсан. 1996 оны 7-р сард Орост Москвагийн Динамо буудлагын клубт бэлтгэл хийж байхдаа Оросыг оролцуулаад 5 орон оролцсон Оросын буудлагын тэмцээнд оролцож шалгаруулалтандаа 588, финалд 100,9 онож (тэр үед финалд тогтоол 10 сум бууддаг байсан) Оросын дэлхийд өндөр чансаатай тамирчдыг ялж эмэгтэйчүүдийн спорт гар бууны аварга болсон. Түүнчлэн тэр хийн буундаа 387, финалд 98,4 онож 2-р байр эзэлсэн. 1997 оны 9-р сард дэлхийн цомын финалд түрүүлж олон талын өрсөлдөх чадвараа сайжруулж байсан юм.

       Олон янзын техникийн хамтарсан бэлтгэл болон онцлох сэтгэлзүйн бэлтгэлийн нэгдэл

       Бусад спортоос илүү буудлагын спортод тамирчны сэтгэл зүй чухал байдаг. Түүнчлэн хамтарсан, өрсөлдөөнтэй, техникийн бэлтгэлийн нэгдлээр оюун санааны бэлтгэлд нэлээн анхаарал хандуулдаг. Энэ бэлтгэлийн төрөл нь Тао Лунад сайн нөлөөлдөг. Сиднейн олимпийн наадамд Тао Лунагийн сэтгэл зүй хэвийн байсан нь бидэнд их сэтгэгдэл төрүүлсэн. Үүний учир нь би түүний техникийн бэлтгэлийг сэтгэл зүйн бэлтгэлтэй хослуулсан  ба тэрээр өөрийн санаачлагаар маш их цагаар оюун санааны бэлтгэл хийж байсан. 1980 оноос хойш би техникийн бэлтгэлийг сэтгэл зүйн бэлтгэлтэй холбож судалсан анхны хүн бөгөөд спортын сэтгэл зүйчдийг урьж багийн тамирчдад хичээл заалгасан.  1990-ээд онд Тао Лунад зориулан тусгай бэлтгэл хийлгэж байхдаа зарим сэтгэл зүйн бэлтгэлийг нэмсэн. Эхэндээ би түүнийг тайван байх чадвартай болгоё гэж бодсон юм. Бясалгал нь түүнийг тайван байхыг шаарддаг ба нэг удаа тэр буудлагын тирэнд орж ирлээ. Түүний сайн тайвширдаг ур чадвар дээр суурилан өдөр тутмын техникийн бэлтгэлд нь төсөөлөх бэлтгэлийг нэмж хийлгэн, сэтгэл зүйн бэлтгэлийг техникийн бэлтгэлтэй нягт  холбосон. Жишээ нь бодит буудлагын бэлтгэлийн үеэр түүнийг гал зогсоолгоод нүдийг нь аниулан анхаарал, хариуцлагатайгаар буудлага болох үе шатуудыг дуустал нь бодуулж, үлгэр жишээ 10-20 буудлагыг сануулаад дараа нь бодит байн дээр буудуулах, эсхүл өмнөх буудлагын дагуу хоосон шагайлга хийлгэж байсан. Үндсэндээ түүнийг сайтар бодож боловсруулсан ойлголттой болсных нь дараа би түүнийг тайван байх, бэлтгэлийн үед буудлагын өмнө буюу турш анхаарал төвлөрөхийг шаардаж зөв, оюун санааны бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ булчингийн хүчийг мэдэр! гэж зааж байсан. Түүнийг сэтгэл зүйн бэлтгэлээ хийгээд дууссаны дараа байнд буудуулах юмуу хоосон шагайлгаар урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд зөв техникийн буудлагад анхаар гэж шахдаг байсан. Мөн би түүнийг өдрийн завсарлагааны цагаар, орой орондоо орохоос өмнө болон өглөө алхаж байх зуураа зөв техникийн буудлагыг сэтгэн бодохыг шаарддаг байсан. Түүнчлэн түүний тэмцээний явц дахь сэтгэл зүйн зохицох чадварыг эрчимтэй бэлтгэлээр болон цуврал тэмцээнүүдээр сайжруулсан.  Би урт хугацааны дасгал сургуулилтын явцад сайн гүйцэтгэлд сэтгэл зүй чухал ач холбогдолтойг ойлгосон ба сэтгэл зүйн бэлтгэлийг суурь техникийн бэлтгэлээс илүү чухалчлан авч үзсэн. Энэ бэлтгэлийн зарчим, арга барил нь түүнд тэмцээн уралдаан, нийтийн санаа бодол болон зөв дарамтыг давж гарахад тусалсан бөгөөд зүрхний хурдан цохилт, булчингийн булгилалт болон чихний улайлтыг даван туулахад тусалдаг байсан юм. Би Тао Лунаг “Зөв техникийн буудлагыг хэрхэн гүйцэтгэх талаар сайн бод!” гэж шахдаг, тэмцээн, сорилтын турш бусад бодлоо чөлөөлөөд буудах үйл ажиллагаагаа л хийж эхлэхийг шаарддаг байсан. 6 жил гаруй хичээллээд Тар Луна тэмцээнүүдэд зөв, тогтвортой сэтгэл зүйн бүрэн утгаар формд орж, хэзээ ч оноонд санаа зоволгүй гүйцэтгэлдээ л төвлөрдөг болсон. Энэ нь түүний маш олон амжилтын түлхүүр нь болж чадсан билээ. Жишээ нь: 1994 оны 6-р сарын Хятадын зүүн бүсийн тэмцээнд тэр ийнхүү дүгнэсэн байдаг. “Бэлтгэлийн үеэр миний ойлгосон зөв буудлагууд болон санаануудаа бичсэн бэлтгэлийн тэмдэглэлээ тэмцээн эхлэхийн өмнөөс дуусах хүртэл үргэлж биедээ авч явдаг ба чөлөөтэй байхдаа зүрхний угаас зөв буудах арга барил, мэдрэмжээ санатлаа дахин дахин уншдаг. Тэмцээний турш би бүх анхаарлаа гүйцэтгэлдээ хандуулдаг. Эдгээр тэмдэглэлүүд яг л хальсанд хураасан радио нэвтрүүлэг шиг санагддаг ба хэрхэн буудахыг минь сануулдаг” гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

      Түүний урт хугацааны туршид сэтгэл зүйн бэлтгэл хийсний ачаар буудагчид чухал ач холбогдорлтойг гүн ухаарсан. Сэтгэл зүйн бэлтгэл болон ухамсартайгаар өөрийгөө удирдах ур чадварыг сурч, дасгал сургуулилтаас туршлагажиж байсан.  

         1996 онд тэмцээний ойлголт туршлагаа ийнхүү дүгнэсэн байна. 

      “1994-1996 оны хооронд зохиогдсон тэмцээнүүдээс би ихийг сурч, тэмцээнд буудах туршлага хуримтлууллаа. Нөгөө талаас тэмцээнд сэтгэл хөдөлгөх олон хүчин зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. 

  1. Чухал тэмцээнүүдийн өмнө системчилсэн бэлтгэлийн хөтөлбөрийг төлөвлөх ёстой. Чи бэлтгэлдээ тайван, хариуцлагатай хандах хэрэгтэй. 

   2.  Чи эерэг сайн санааны сэтгэлтэй байж, өөртөө итгэлтэй байх ёстой. 

  3.  Чи ухаан санаагаа хэвийн байлгах ёстой ба өндөр үр дүнг бүү таамагла, тэмцээнийг энгийн зүйл мэтээр хүлээн ав (үнэндээ би тэмцээнийг хамтарсан бэлтгэл гэж хүлээн авч энгийнээр эхлүүлдэг), үгүй бол үр дүн эсрэгээр байх болно. 

  4. Тэмцээн хэвийн үргэлжилж байхад өөрийгөө хэт үнэлэх, мөн оноо бодох хэрэггүй. Тэмцээний явцад саад тулгарвал итгэл найдвараа бүү алд. Сүүлийн сумыг буудаж дуусах хүртлээ хичээсээр бай. Хийгдэх ганц зүйл бол зөв ажиллагаан дээрээ төвлөрөх юм. 

  5. Үр дүнг мэдэхээс зориуд зайлсхийх хэрэгтэй ба тэмцээний өмнө, тэмцээний явцад, тэмцээний дараа ч бусад тамирчдын оноог бүү хар. 

  6. Өмнөх тэмцээний оноог дараагийн тэмцээнд нөлөөлүүлэхгүй байх ёстой ба тэмцээний явцад өөр зүйлсийг бодохгүй бай! Төгсгөлд нь тэмцээний дараа дүгнэлт хийх8 mэмцээнээс төрсөн сэтгэгдэл, эсвэл юу сурснаа тэмдэглэх хэрэгтэй”. 

     1996 онд Тао Луна өөрийн унтлагын өрөөний хананд “Амжилтанд хүрэх зам миний оюун ухаанд байдаг” гэсэн том лоозон өлгөсөн байсан. Энэ нь бидэнд түүнийг сэтгэл зүйн бэлтгэлийн ач холбогдлыг дээгүүр тавьж байгааг, мөн сэтгэл зүйн бэлтгэлийн талаар бүрэн ойлгосон гэдгийг илтгэж байлаа. Тэр Шанхайд байхдаа зарим спортын сэтгэл зүйчидтэй ярьж, тэдний зааварчилгааг авдаг байв. Тао Луна Хятадын үндэсний шигшээ багт орсныхоо дараа маш урт хугацааны турш профессор Луи Шухуйн зөвлөгөөг авсан. Тэр зөвлөгөөнүүдийг нь тэмцээнд хэрэгжүүлэхээр компьютер дээрээ бичдэг байсан. Жишээ нь 27-р олимпийн наадамд бэлтгэж байхдаа өөрөө санаачлага гарган проф. Луи Шухуйтай сэтгэл зүйн зөвлөгөөн хийсэн. Тэр профессороос буудлагын тэмцээний турш сэтгэл зүйн байдлаа хэрхэн “Волунда” барих вэ? гэж асуухад профессор түүнд “Юу ч битгий бод, одоо хийж буй техникийн буудлагаа л хий” гэж хэлсэн. Үүнийг нь Тао Луна компьютер дээрээ болон тэмцээний төлөвлөгөөндөө оруулсан. Сиднейд ирснийхээ дараа бэлтгэлгүй байхдаа тэмцээний өмнөх өдөр хүртэл проф. Луин илтгэлийн хуурцгийг өрөөндөө ганцаараа сонсож байв. Эцэст нь тэр эдгээр зааварчилгааг дагасанаар амжилтанд хүрсэн юм. 

      Тао Луна Сиднейн Олимпийн наадмаас алт, мөнгөн медаль авсныхаа дараа   “Би бүх зүйлийг толгойноосоо чөлөөлж чадсан учраас амжилтанд хүрлээ. Би тэмцээний үр дүнгийн талаар тэгтлээ бодоогүй, би зөвхөн өөрийгөө ялахыг... мөн буудлага бүрийг маш сайн гүйцэтгэхээр чадлаараа хичээсэн” гэж хэлсэн. 

    Одоо Тао Луна Афины олимпийн наадамд оролцохоор аль хэдийнээ тодорчихсон байгаа. Хэрэв тэр сайн байвал дахин аварга болно. Сурвалжлагч түүнээс “2000 онд ямар сэтгэл зүйгээр шилдэг үзүүлэлтээ давуулахыг хүсч байна вэ?” гэж асуухад хэсэг бодолхийлснээ “Буудлагын спортод нэгэн хууль байдаг. Хэрэв та аварга болохдоо эргэлзэж байвал үр дүн муу гарна. Энэ нь үүний ач холбогдлыг надад ухамсарлуулж, сэрэмжтэй байлгадаг. Би үр дүнг анхаарахгүйгээр бүх энергиэ ажиллагаандаа л төвлөрүүлнэ. Би энэ санаагаа өдөр тутмын дасгал сургуулилтандаа хэрэгжүүлж, тэмцээнүүдийн явцад сэтгэл зүйн тогтвортой байдлаа хөгжүүлнэ. Одооноос би амжилт, ялагдал хоёуланд нь бэлдэж байна” гэж хариулсан. Бид хүнд үүрэг хариуцлагыг үүрдэг гэдгийг би мэднэ. Би түүнийг үргэлж хичээн зүтгэж, олимпийн алтан медаль аваасай гэж хүсч байна. 

 

            Дүгнэлт

      Тао Луна урт хугацааны системтэй бэлтгэлээр тэр багт сонгогдож бэлтгэгдэн дэлхийн хэмжээний шилдэг буудагч болох чухал суурь нь болсон. Түүний хувийн сайн зан чанар, хүчтэй тэмүүлэл болон буудлага спортод дурлах хүслийг дээгүүр тавих нь зөв гэдгийг ухаарсан. Үүн дээр суурилан техникийн болон сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулахаар суурь системтэй техникийн бэлтгэлд анхаарсан ба түүний олон талын өрсөлдөх чадварыг сайжруулахаар сайн буудагч болохын тулд эхлэн суралцагчийн зайлшгүй хийх шаардлагатай алхам болох буудлага спортын “Үндсэн хууль”-ийг мөрдөж байсан. Эдгээр амжилттай туршлагууд нь ирээдүйд буудлагын авьяастнуудын боловсролд ишлэл болно гэдэгт итгэлтэй байна.

           Шигтгээ

      Тао Луна нь Олимпийн наадмын алт, мөнгөн медаль, дэлхийн цомын финалын 6 удаагийн аварга, дэлхийн цомын 10 удаагийн аварга, финалтай дэлхийн дээд амжилтыг олон удаа тогтоож байсан ба тэрээр спорт гар бууны дасгалд 594 оноогоор дэлхийн дээд амжилтыг давтаж, Азийн дээд амжилтыг тогтоосон. 

         2000 оны Сиднейн олимпийн наадамд хийн гар бууны дасгалд 390 оноо, спорт гар бууны дасгалд 590оноогоор тус тус олимпийн дээд амжилтыг тогтоож байсан билээ. 

        2002 оны Азийн наадамд спорт гар бууны дасгалын тогтоол буудлагын 30 сумыг 300 онохоос 299онож тухайн үедээ гайхам амжилт гаргаж байсныг дасгалжуулагч миний бие харж байснаа дурдмаар санагдлаа.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now