Аваргаас Аварга буудлагын клубын зураг

Тайландын Бангкок хотноо болж байгаа буудлагын Дэлхийн цомын тэмцээнд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа спорт гар бууны дасгал 588 оноогоор тэргүүн байраар финалд шалгарч финалд 15 оносноор хүрэл медалийн төлөө өрсөлдөх болов. Тайван улсын тамирчинг 8:2-ын харьцаагаар ялж 2016 оны цуврал дэлхийн цомын тэмцээний эхний хүрэл медалиа хүртээд байна.

Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин, Зэвсэгт Хүчний "Алдар" спорт хорооны тамирчин О.Гүндэгмаа хийн гар бууны дасгалд Тайландад болж байгаа Дэлхийн цомын тэмцээнд 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.  Олимпийн наадмын дээд амжилт 391 оноо, Монгол улсын дээд амжилт 391 оноо (ОУХМ Ц.Мөнхзул) байсныг шинэчиллээ.

 

Зүүн Азийн наадмын аварга, Дэлхийн цомын аварга, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул "Рио-2016"   Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.  2 дахь Олимпийн наадамдаа оролцох гэж байгаа Мөнхзул нь 2008 оны Бээжингийн олимпийн наадамд хийн гар буугаар шагналт 8-р байранд шалгарч байсан юм.

1987 он. Гар бууны эрэгтэйчүүдийн баг Бээжинд болсон Азийн аваргаар сонгомол гар бууны дасгалд багаараа хүрэл медалийг Т.Мягмаржав 531, Г.Баасанцэрэн 540, Л.Ундралбат 558 онож авч байсныг буудлагын клубын дарга, дэд хурандаа Т.Цэрэндондов СМЕНА аппаратаар сүүдэрлэж байжээ.

 

1987 онд Азийн аваргын хүрэл медальт багийг СМЕНА аппаратаар мөнхлөн үлдээсэн буудлагын клубын дарга, дэд хурандаа, ОУХМ Т.Цэрэндондов багш

2015 он. БНСУ-ын Кванжу хот. Оюутны универсиадад сонгомол гар бууны дасгалд (28 жилийн дараа) Э.Даваахүү 542, Э.Бадамгарав 538, О.Төгөлдөр 540 оноогоор багийн хүрэл медаль хүртснийг КАНОН аппаратаар дэд хурандаа, МУГД Л.Ундралбат сүүдэрлэн түүх болгон үлдээв.

Сонгомол гар буугаар 1987 оноос хойш багийн хүрэл медалийн буухиаг залгуулав.

Буудлагынхан булган сүүлтэй байсан бол булган сүүлний сүүлчийг мушгин алт мөнгөн медаль хүртсэн билээ. Монгол улсын Ерөнхий сайд баг тамирчдад баяр хүргэж, батламж гардуулав.

World cup USA. Хийн гар бууны дасгалд Мөнгөн медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй унших

АНУ-д болж байгаа дэлхийн цомд Алт авлаа. 2015.5.13

Дэлгэрэнгүй унших

Дэлхийн цомын тэмцээнээс Алтан медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авлаа

Дэлгэрэнгүй унших

Пара буудлагын зураг

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now