1. 10

  2. 10

  3. 10

  4.  9

  5.  9

  6. 10

  7. 10

  8.  9

  9.  9

  10.  9

21.​ 10

22. 10

23. 10

24. 10

25. 10

26. 10

27. 10

28. 10

29. 10

30. 10

11.​ 10

12. 10

13. 10

14. 10

15. 10

16. 10

17. 10

18. 10

19. 10

20. 10

31.​ 10

32. 10

33. 10

34.  9

35. 10

36. 10

37. 10

38.  9

39.  9

40. 10

Otryad  GUNDEGMAA

Daily biorhythm

6.3. 2016

Date of birth: 23.5.1978
Age: 13 802 days 

Physical: 88%

Emotional: -31%

Intellectual: 63%

Average: 40%

     Монгол улсын хийн гар бууны эмэгтэйчүүдийн дээд амжилтыг ОУХМ Ц.Мөнхзул 40 сумаар 400 онохоос 391 онооны амжилтаар эзэмшдэг байсан юм.

      2016 оны Олимпийн жил. Дэлхийн цомын цуврал эхний тэмцээн Тайланд улсын Бангкокт зохиогдсон юм. Монголоос Тайланд руу явахын тулд БНСУ-аар дамжин нисэх ёстой ба Солонгосын Корейн Айр нислэгээр нисэхэд холын замд таатай байдаг.  Онгоцны суудал бүрийн өмнө дэлгэц байх ба хүссэн киногоо үзэн явах нь олон цагийн нислэгийн зам хорогдохыг мэдрэхгүй өнгөрнө.

       Улаанбаатараас Инчеон орох замдаа би кино үзээд үзсэн киноныхоо тухай дотроо бодлоо. Хэрэв энэ кино шиг биеийн хөдөлгөөнийхөө булчинг мэдэрч чадвал “Газар”-т байгаа бидэнд хийх үйлдэл маш амархан юм байна гэж санаа сэдэв. Инчеоноос Бангкок руу нисэхийн өмнө тамирчиндаа: “ –The Walk гэдэг кино байна лээ. Бодит амьдралаас сэдэвлэсэн кино юм гэсэн.” гээд тоомжиргүй байдалтай хэлчихэв. Мэдээж нислэгийн туршид хамт зэрэгцэж сууцгаасан.

Бодлын дасгалаар өөрийгөө удирдахуй

Хийн гар буугаар 392 оносон, онуулсан бяцхан түүхийг сөхөхөд ...

 

  Би ч буудалцаантай кино үзэж, О.Гүндэгмаа The Walk киног үзнэ. Хамгийн гол нь кино үзэж байх тэр агшинд тамирчинд ямар өөрчлөлт гарч байгааг анзаарах нь миний үүрэг. Гуян дээрээ гараа тавьсан байдалтай, гар нь чангараад зангидсан, хааяа өмднөөсөө зуурсан нь анзаарагдаж байлаа...

 

    Гарын алга нь хөлөрсөн байсныг би ажиглаж амжив.

 

 

 

 

     Үзэж байгаа кинондоо бүрэн орсон байдал ажиглагдлаа. Ялангуяа дэлхийн хамгийн өндөр хоёр байшингийн дунд татсан утсан дээр бүтэн биеэрээ хэвтсэн байгаа байдалд ямар байхыг өөр дээрээ мэдрээрэй гэж сануулсан байсанд хамаг учир оршино.

 

      Өндрийн айдастай юу? гэж асуухад  

    – Үгүй, айдасгүй гэж хариулав.

 

 

 

 

 Шигтгээ. МУХБ, МУГТ О.Гүндэгмаагийн аав ээж 2 нь агаарын спортоор олон жил хичээллэсэн, Монгол улсын дээд амжилтуудыг шүхрийн буултаар тогтоосон, мөн агаарын бөмбөлөг хөөргөн түүнээс шүхрээр бууж байсан зэрэг нь өндрийн айдасгүй болгосон байх... мөн өөрөө ч гэсэн уулын оройгоос салхины хүчээр хөөрдөг шүхрээр хөөрч байсныг нь би бас мэдэх юм.

   Тайландад очоод хоёр хоногийн дараа тэмцээн эхлэв. Хийн бууны дасгал буудах гэж байгаа болохоор бие халаалт хийдэг журмаараа хийгээд байж байв. Галын шугаманд орохын өмнө би дасгалжуулагчийн хувьд тэмцээнд ажиллах санамж, болзошгүй зүйлийн талаар хэлдэг тогтсон журамтай.

 

     Тэмцээнд гал нээхийн өмнө түүн дээр очиход буудлагын санамж хэлэх байх гэж бодож байсан байх. Харин би шал өөр зүйл хэлсэн юм...  “Олсон дээр тэнцэгч, алхагч” кинонд гардаг тэр мэдрэмжийг өөр дээрээ бий болго. “Үхсэн” мэт хөдөлгөөнгүй байх агшинд гох буулгаж чи чадна...   Буудлагын явцад нэг серийг өндөр гаргана шүү” гэж захисан.

Галын шугаманд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар нэг ээлжинд буудаж байгаа болохоор тэдний хооронд 20-иод тамирчин байна. Дасгалжуулагч миний бие тамирчдын ажиллагааг харахын тулд 2 тийшээ гүйнэ.

 

      Ажиллагаа болон цагийн тэмдэглэл бичнэ...  Ц.Мөнхзул эхний серийг 93 онолоо. О.Гүндэгмаа 95 онолоо. 

 

    ... Гүндэгмаа 2-р сериэ олон 10 дараалан онож байв. 8 удаа, 9 удаа ч болов. Дасгалжуулагчийн хувьд энэ сери өндөр гарах нь дээ гэж бодож байтал 10 дахь сумаа бас л 10 онож серийн нийлбэр дүн 100 оноо болголоо. Галын шугамнаас дуудаж зөвлөгөө өгдөг юм билүү? гэж тээнэгэлзэж байх хооронд дараагийн сум буудагдлаа. 10 онов. Буудлагын буудалт бүрийн цаг нь 15-17 секундын ажиллагаа явагдаж байв. Дахин 8 удаа 10 онолоо. За за энэ сери овоо өндөр гарах нь ээ... гэж бодож дуусаагүй байтал 30 дахь сумаа 10 онож, дахин 100 гэдэг онооны дүн үзүүлэв. Ажиллагааны хувьд дажгүй.

 

     Овоо овоо доо бүр сайн шүү. Дүн нь 95  100  100 онооны үзүүлэлттэй.

 

    Дасгалжуулагчийн хувьд толгойд нэгэн бодол орж ирлээ. Хэдэн сумны дараа тамирчин маань хялаах нь вэ? Түүний дараа ямар ажиллагаа харагдах бол гэсэн сониуч бөгөөд Олимпийн наадамд бэлтгэж байгаа болохоор үүнийг мэдэх шаардлагатай байсан юм.

 

      Энэ хооронд Ц.Мөнхзул  93  97  93  оноод явж байна.  Над дээр ирж бэлтгэл хийгээд Олимпийн эрх авсан болохоор бас л ажиллагааг нь мэдэж авах, сэтгэлзүйн хувьд юуг? Яаж хэлбэл болох талаар дасгалжуулагчийн талаас эрэл хайгуул хийж байгаа.

 

      31, 32, 33 дахь сумаа 10 онолоо. Үнэн чанартаа  23-н сумыг дараалан тасралтгүй 10 оноод байлаа. 34 дэх сумаа 9,9 оноод толгой дотор нь бодол орж ирэв бололтой дэлгэц рүүгээ харлаа. Бүтэн дасгал буудаж дуусахад ердөө 6-хан сум дутуу байгаа. 34 суманд 6 ширхэг 9 оносон, бусад бүх сумаа 10 оносон байдлаа мэдрэхгүй байж байснаа сая мэдрэв үү? гэлтэй сааталд оров. Үлдсэн 6 сумыг маш хүнд нөхцөлд буудаж, гарыг бас хэд хэд буулгав. 6 сумыг 2 удаа 9 оноо, бусдыг нь бүгдийг нь 10 дээр онож, энэ сери 97 боллоо.

 

      Буудлагын эхэнд нэг серийг өндөр оноорой гэсэн нь бараг бүх сери шахуу өндөр онож, 392 онооны амжилтаар Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

     Дасгалжуулагчийн зүгээс:  тухайн үеийн сорилтоос нь эхлээд дуустал нь видео бичлэгээр бичиж, цагийн тэмдэглэгээ, ажиллагааны байдал, тамирчиндаа хэлсэн санамж зэргийг бүгдийг тэмдэглэж заншсан багш би өөрөөрөө бахархан дотроо л бодохоос өөр хэн ч үл анзаарам ажил хийж байлаа.

Буудаж дуусаад гарч ирэхэд нь:  “- Киноны үйл явдал чамд сайнаар ийм хурдан нөлөөлж чадлаа гэж үү?” гээд би баяр хүргэж, инээмсэглэлээр бид бие биеэ шагнасан билээ.

 

      Энэ өдөр бол 2016 оны 3-р сарын 6-ны өдөр, ням гараг байсан. Бид бэлтгэлээ тамирчнаа дасан зохицох үүднээс тухайн гарагуудад сорилт авах, хамтарсан бэлтгэлийг хийлгэдэг. Мөн амьдралын өгөгдөл болох биохэмнэлийн графикаас сэдэл авч бэлтгэл ашигладаг юм.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now