МЭРГЭН БУУДЛАГЫН ҮНДЭС

      Асуулт самбар форумд маань байдаг мундаг залуусын нэг болох Carrot ID-тай залуугийн бичлэг. Би бичлэгийг нь унших тун дуртай. Мань эр мэргэн буудлагын тухай, буу сумны талаарх ойлголтуудыг сайхан тодорхой бичсэн байгаа. Би өөрийнхөө нотэс дотор ч энийг оруулсан. Тун хэрэгтэй мэдээлэл маш их бий. Буу сум сонгохоос эхлээд.

Precision shooting, snipers and sniper rifles

Оновчтой буудалт болон мэргэн буучид маань орчин цагт дайн тулааны салшгүй нэг хэсэг болон тусгай doctrine боловсруулсан зэвсэгт хүчнийг зэвсэгт хүчин болгодог зүйл болсон. Мэргэн буучдын гол үүргүүд нь дайсны шугам болон түүний ард тагнах, ажиглах, маш оновчтой шууд мэдээллээр хангах, офицер, дээгүүр тушаалтан, холбоочин, тусгай мэргэжилтэн зэргийг устгаснаар дайсны байлдах чадварыг маш үр дүнтэйгээр бууруулах, дайсны явган цэргийн хөдөлгөөнийг газарт шахаж хязгаарлах, сэтгэл зүйн дайнд оролцох, дайны болон гай учруулж болзошгүй техникүүдийг устгах болон оновчтой төвлөрсөн довтолгоо буудалт хийх зэрэг юм.

Мэргэн бууч гэж монголд ганц л нэрээр нэрлэгддэг байх гэж бодож байна гэхдээ мэргэжлийн хүмүүс russik гишүүд тодруулна биз дээ.

Гэтэл том армитай айлуудад бол prescision shooting гэх чадварын доор sniper, marksman (зарим үед sharpshooter), designated marksman, scout sniper гэх хэд хэдэн үүрэгтэй алба хаагчид нэгддэг.

Эдгээрийг товч тайлбарлавал снайпер нь хамгийн чадварлаг. Энгийн байтугай сонгогдсон хүмүүсээс ч давсан чадвартай тусгай бэлтгэлийг дүүргэсэн голчлон хоёр хүнтэй багаар үүрэг гүйцэтгэдэг, хамгийн сайн буу техникийг хэргэлдэг. /Хамтрагчийг нь spotter буюу чиглүүлэгч гэнэ. Байг тодорхойлох үүрэгтэй. Үүнд: байнд сум хүрэх зай, салхины нөлөөлөл болон бусад гэнэтийн сөрөг довтолгоо гэх мэт даалгавар гүйцэтгэхэд эрсдэл учруулж болох бүхий л зүйлсийг тодорхойлох тухай ойлголтууд багтана./ Sniper нь дээр бичсэн marksman зэрэг бүх үүргүүдийг гүйцэтгэх чадвартай. Anti-materiel rifle-г ашиглан техник төхөөрөмжүүдийг жагсаалаас гаргаж чаддаг. Энд нэг юм тодруулахад anti-materiel гэдгийг anti-material гэж ойлгож бичдэг хүмүүс байдаг. Хана нэвтлэх зориулалттай ч гэдэг. Энэ буруу ойлголт юмаа. materiel гэдэг нь цэргийн техник гэсэн франц гаралтай үг гэж би нэг газраас уншиж байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр буунууд нь том хүчтэй сумтай хуяг нэвтлэгч шатаах сум зэргээр цэнэглэгддэг, цэргийн төрөл бүрийн техникийн эсрэг буунууд юмаа. /308 win сумтай M-24-өөс эхлээд .50 cal, .50 BMG гэх мэт том сумнуудтай Barret, CheyTac зэрэг буунуудыг ашиглана. m-24 гэдэг нь бидний сайн мэддэг болоод байгаа Remington -700-гийн байлдааны загвар/

Marksman нь болохоор ихэнхдээ явган цэргийн бүлгүүдэд хуваарилагдсан, энгийн хүнээс илүү мэргэн бууддаг байхад л болдог. Тэдэнд sniper-уудад шаардагддаг field crafting (дайны талбар болон бусад бүх нөхцөлд амьд байж хэрхэн унтах, нуугдах, байгалиас хэрэгцээтэй тэжээл олох хамгийн гол нь нуугдаж илрэхгүй байх чадвар), тагнуул хийх болон ажиглах аргачлал, дайсны шугам хамгаалалтыг нэвтрэх, илрэхгүйгээр галлах чадвар зэрэг хүнд шаардлагуудыг тавьдаггүй. Бусад явган цэргүүдтэй л хамтдаа алхаж явах нь байна. Түүнийг хэрэглэж болох нөхцөлүүдийг өөрсдөө бодоод олцгооно биз дээ. Бага болон дундын зайны мэргэн буучийн буугаар хангагдсан мөн бусад буугаар оновчтой буудаж чаддаг. /ашигладаг буунууд нь M-14, FN FAL, AR-10, Heckler & Koch G3 гэх мэт хагас автомат винтовууд. Зургийг нь хавсаргах боломжгүй учир буунуудыг англи нэрээр оруулахыг хичээж байна. Гүүглээр зургуудийг нь харчаад уншвал бас их таатай./

Designated marksman гэхээрээ жинхэнэ sniper болон marksman хоёрын дундын ойлголт гэж ойлгож болно. Тэднийг хоёрдугаар дайнд ЗХУ анх бий болгож ашиглаж хөгжүүлж ирсэн гэдэг. Гэхдээ бусад улсуудад ч тэд бий. Хоёр том гүрэн нэг зөрхөөрөө нэг юмны хоёр туйлыг барьдаг туршлага харагдах юмдаа. ЗХУ-н мэргэн буучдын doctrine нь designated sniper байхад Нацист-Германых орчин үеийн жинхэнэ снайперийн эхлэл байх юм. /оросын СВД нь жинхэнэ утгаараа бол снайпер буу биш, designated marksman буу юм шүү дээ. Тийм учраас стандарт ангийн бууг бодвол цэцэн ч, яг снайпер буутай харьцуулахад сумны тусгалын бөөгнөрөл тааруу. Энийг бид бодит амьдрал дээр Тигр болон Рэмингтоны варминт загвар ч юм уу, тиймэрхүү төрлийн буутай харьцуулан буудаж үзэж болох юм./ Тэгвэл сансарын уралдаанд АНУ олон дахин ашиглагддаг өөрөө хөөрөөд өөрөө бууж ирдэг пуужин хөлөг бүтээсэн бол ЗХУ хөөрөх тоолондоо нэг зөөгч пуужин устгах боловч сансарт удаан хугацаанд байх хөлөг бүтээсэн байх юм.

Scout sniper гэхээр нэрнээсээ л тодорхой байгаа биз дээ. Тагнуул, ажиглалт, толгойн сэргийлэх дээр нэмээд мэргэн буудах чадвар. Жинхэнэ снайперууд шиг хол томилогдохгүй. Маш хөнгөн тусгай загварын буу хэргэлнээ. /M-40, M-110 гэх мэт буунууд. Гэхдээ энд бичиж байгаа хэдхэн буугаар хязгаарлагдахгүй шүү. Би ердөө л чиглэл болгож цөөхөн нэрс оруулж байгааг ойлгоорой./

Эдгээр дээр нэмээд цагдаа, тусгайгийнхан гээд хэд хэдэн мэргэн буудагчид байна аа. тэд голчлон urban warfare буюу хот доторхи дайны ажиллгаануудад бэлтгэгдсэн байдаг. http://www.youtube.com/watch?v=jDSwdZNbaGY ийшээ ороод тэдний гайхалтай нэг бичлэгийг үзээрэй. /эд нарын бууг urban sniper rifle гээд гүүглдээд үзээрэй. Голдуу их богинохон гол төмөртэй буунууд байдаг. /

Цэрэг зэвсэг, дайн тулаан сонирхох нь эр хүнд их зүгээр хүмүүжил олгодог санагддаг. Америк кинон дээр гардаг зэвсэгийн nerd болтолоо сонирхох нь хаашаа юм гэхдээ л иймэрхүү мэдлэг сонирхол эр хүнд амьдралд хэрэгтэйгээс гадна ямарваа нэг юманд зөв хатуу, логиктой хандахад дөхөмтэй гэж бодогдоод байгаам. Энд бичдэг бичлэгүүдээс хүртэл харагддаг. Ийм зүйлсээс хол хөндий хүмүүсийн бичлэг оюун санааны хувьд насанд хүрээгүй чанаргүй байна. Тархиа угаалгахад амархан эмзэг болж төлөвшөөд байна шүү дээ. Ийм тийм калибрийн сум дадада, тэдэн оны тийм буу гэж солиортлоо сонирхох нь хаашаа юм, би ч тийм сайн мэддэггүй. Үндэс, зүй тогтол, ухааныг нь мэддэг байхад хаваасаг.

Заза сэдэвтээ орноо. Мэргэн буудлагын талаар сүүлд бичээд хаясан байна. Мэргэжил түүх гарал үүсэл цаад философи нь хүмүүст сонирхолгүй байх шиг байна. тэгээд ч хувь хүн өөрөө дүгнэлтийг гаргаж сурах нь сайхан шүү дээ. Хэд хэдэн сонин бичлэг харагдсан. Биологийн зэвсэг тэр дундаа вирус бусад бичил биетүүдийг дайнд ашиглах тухай байсан санагдана. Ямар нэгэн гарал үүсэл яс үндсээр таньж өвчлүүлдэг вирус нь эргээд анх онилоогүй үндэстэнг хохироох магадлал өндөртэй гэсэн байсан. Миний өөрийн мэргэжил маань энэ талынх л даа. Вирус маань их энгийн биет учир мутацид их өртөмтгий байдаг. За сайхан хадуурч байна аа ер нь хадуураад хажуугаар нь юм хавчуулаад явнаа гэхдээ гол сэдвээ бичнээ. тэвчээртэй уншаарай хүсвэл. Тэхээр хүний ухааныг басаж болдоггүй гэдэг. Вирус маань өөрөө тийм хамаа замбраагүй нэг газар цацаад орхиход шууд хаа сайгүй тархдаг эд биш л дээ. Аюултай вирус бүтээлээ гэхэд түүнийгээ үр дүнтэй хэрэглэх нь бүтээхээсээ хүнд зүйл юм шүү дээ!!! Мутацид эрсдэлтэй зүйлийг би зүгээр л бодоод олж чадаж байна. Заавал нэг төрлийн уургийн секвенциэр токсин үүсгэж байхаар хэд хэдэн уургийн нэгдэл мөн түүнчлээд нэгийнхээ үүсгэсэн орчинд нөгөө нь идэвхиждэг хоёрдогч вирус бүтээх замаар асуудлыг шийдэж болж байна. Тэгхээр монгол залуус энэ тэгдэг юм гэхээр тэрийг хатуугаар тийм байна. одоо өнгөрөө гэхээсээ илүү тэрийгээ ойлгож бодож тунгааж сэтгэж байвал монгол гэж томроод яахав өөрт нь хэрэгтэй байлгүй дээ.

Заа тэхээр эргээд гол сэдэвтээ орноо. Буугаар мэргэн буудах гэдэг маань маш нийлмэл ухагдхуун л даа. Дан ганц мэргэн бууддаг буу, эсвэл сум гэж тусдаа байдаггүй юмаа. Мэргэн буудахад одоо бидний амьдралд ойр, одоо цагт авч үзүүштэй хэд хэдэн зүйлс байна. Үүнийг өөрийнхөөрөө хуваая. Хэрэв хэн нэгэнд илүү өөр санаа байвал нэмээрэй.

Нэгдүгээрт, мэдээж буу түүний эд ангийн хийц зориулалт орж ирнээ, тэгээд жагсаагаад бичвэл сум (яг агаарт нисэж байнд тусдаг), дарь,онилгоо хараа, буудаж буй хүн өөрөө. Үүн дээр нэмээд гадаад хүчин зүйлс болох салхи, цаг агаар, агаарын даралт, орчины анхаарал сарниулах хүчин зүйлс гээд хадуурвал зөндөө юм нэмэгдэх байх. эдгээрийг та нар өөрсдөө хар ухаанаар ойлгох байлгүй дээ.

Тэгэхээр мэргэн буудах нь ямар зориулалтаар гэдгээс шалтгаалан хэд хэдэн арга технологи хэрэглэнэ. Хүний эсрэг үү, эсвэл ангийн уу, за тэгээд ойрийн зайнд уу, холын зайнд уу гээд л. Ер нь бол бүх нөхцөлд таарсан супер буу гэж дэлхийд байхгүй харин олон нөхцөлд нилээн дажгүй үзүүлэлт үзүүлчихдэг чадварлаг буунууд бол байна аа. /энд би Тигрийг л тооцоод байгаа. Тигрээс буудлагын хурд, тусгалын бөөгнөрөл, хийц үзэмжээр гоёмсог буунууд байдаг ч, сумны олдоц, үнэ гэсэн шалгуурт нь л нам уначдаг лдаа /

Мэргэн буудхад бууны загвар дизайн их нөлөөлнөө. Хүнд хөнгөн таарсан, барихад эвтэйхэн байвал буудхад сайхан байх нь тодорхой. Гэхдээ энэ бүхнийг зэрэг хангах гэхээр овор хэмжээ, барьж явхад хөнгөн, ойрын зайнд хэрэглэхэд боломжтой байх стратегийн бус материал ашиглах (мод, пластик г.м), зориулалт зэрэг зүйлээс шалтгаалаад бас янз янз. За товчлохгүй бол бүүр том том хамаа намаагүй юм яриад эхлэх нь.

Бууны загвар эргономик сайтай байхаас гадна гол төмөр замаг зэрэг зүйлс их нөлөөлдөг. Гол төмөр гэхэд л бянт тухайн буунд зориулсан сумыг яг оптимум хэмжээнд эргэлдүүлхэд зориулж гаргасан байдаг. Хэт чанга бянт (олон тойрогтой) сумаа зуураад хүчээр хэт эргүүлэх гээд алдаад тэнүүлчихнэ. Хэт сул бол сайн эргэлдэж чадахгүй. Тийм болхоор тайрч тасдах уртасгах энэ тэр бол дэмий. Гол төмөр онгоц модноос салангид агаарт чөлөөтэй байхаар тохируулсан буунууд харагддаг (free float). Энэ нь буудах үед үүсэх чичиргээнээс хамгаалдаг гэжаан. Их нарийн материал бүр янз янзийн давтамжаар чичирхийлнэ. Мод юмуу тэр гол төмөртэй хүрж байгаа материал гол төмрөөс өөрөөр чичирээд 2 долгион мөргөлдөөд жижиг эмх замбраагүй хөдөлгөөн үүсгэдэг юм байна. Бас нэг шалтгаан нь мод төмөр эдэр чинь эдэлгээний явцад бидэнд мэдэгдэхгүй сэнсрээд гажихаараа гол төмрөө бас далийлгаад байдаг. Бүүр их бол барьхад голчоо барьж чадхаа байдаг байна. Бидний хувьд бол хадгалалт эдэлгээндээ анхааралтай хандахад л болно гэсэн үг.

За тэгээд гол төмөр хэт нимгэн бол буудах явцад долгилон хөдөлдөг гэж байгаам. Тийм болхоор мэргэн буучдын буунууд дандаа маш зузаан чанартай төмрөөр хийгдсэн байдаг.

Гол төмөр уртсах тусам сум цэвэрхэн явдаг гэдэг. Энэ үнэн. хамгийн нэгдүгээрт сум урт замд тэгш явсан учир тэнцвэржиж бас олон эргэлдэж хүндийн төвөө сайн тогтворжуулна. Мөн түүнчлэн дарь энд орж ирнэ. Удаан шатдаг хурдан шатдаг гээд сонссон байх. Зарим хүмүүс дарь хасаж нэмэх эсвэл өөр элдэв бодис нэмээд байдаг сурагтай байсан яг харж байгаагүй. Ер нь АНУ-д gunsmith гэж мэргэжил байдаг. Хувиараа эрхэлж болдог юм шиг байнлээ. Буу шинээр ганц хувь хийх, тоноглох, сайжруулах, гоёомсог болгох гээд л юм хийдэг. Энэ нь эргээд буу зэвсэгийг ойлгох зөв эзэмших, өөрийн болгож сайжруулхад тустай юм байгаан. Монголд бол бүх юм таг хориотой шүү дээ. Эд нар чинь л энэ дарь эдэрээр их тоглдог юм шиг байгаан. Том буунууд бол дан удаан шатдаг дарьтай. Жижиг ялангуяа гар буунууд бол хурдан шатдаг дарьтай гээд байгаам. Хурдан шатдаг дарь бол ер нь их муу. Учир нь огцом тас гээд тэсрээд дуусчихдаг учираас сум огцом хурд авснаа хальт удаашрах тэгснээ долгионы ойлтод дахиад хурдсаад удаашраад үр дүнд нь тэнэсэн сум бий болдог. Харин удаан шатдаг дарь тогтмол удаан шатах болхоор сумыг тогтвортой хурдтай болгож өгдөг. Гол төмөр урт байх тусам л сумны хурд тогтворжино гэсэн үг. Хэт урт бас байж болохгүй ээ. сумаа зуураад эхлэнэ шүүдээ. За тэгээд хүссэн хүнд бол сумны дарь энэ тэрийг тооцоолсон томьёо байдаг юм байнлээ. Үүнийгээ харж байгаад гол төмрөө сонгож болно. Барууны ангийн буунууд гол төмрийн өргөн сонголттой байдаг юм билээ.

За дараа нь сум орж ирнэ. Зайнаас шалтгаалаад янз бүр. Манайхны байлдааны сум гэдэг шувтан сум холын зайд хүчээ алдалгүй хүрэх зориулалттай. Харин hollow point гэдэг маань хурдан хугацаанд үхүүлэх чадалтай бас хүндийн төв энэ тэрээс (би нарийн шалтгааныг мэдэхгүй) шалтгаалаад илүү мэргэн байдаг гэсэн. Даан ч холд арай чадахгүй./нисэх явцдаа агаарын эсэргүүцэлд үзүүрээсээ дарвайгаад ирдэг. Тэр хэрээр эсэргүүцэлд өртөх талбай нь ихэснэ./ Тэгээд энд тэндхийн компаниудын гаргасан аймар үнэтэй үнэтэй айхтар айхтар тайлбартай сумнууд их байнаа хэрэглэж үзсэн биш. Гэхдээ л буудаад үзхээр илт нөлөөлдөг гэнэлээ. Зөөлөн толгойтой сумны талаар Мийгаа гишүүн /энэ чинь би шдээ хахаха/ сайхан юм бичсэн харагдсан уншаарай. Ер нь тэгжаад дараа нь чадвал зөвхөн сумны талаар бичсэндээ ч яахав. Тэгээд ийм үнэтэй, хадгалалт даадаггүй арчилгаа шаарддаг сум маань амьдралд байлдааны талбарт хэрэглэгдэх нь практикаас хол хөндий байдаг л даа. Том сум = цөөхөнийг авч явна, жижиг сум = олныг авч явна гэсэн логик бас саад болно. Богино гол төмөртэй буунуудын сум хурдан шатдаг дарьтай. Харин удаан шатдаг дарьтай богино гол төмөртэй буу бол бүтэхгүй шүү дээ. Сум хурд авч амжихгүй, дарь дутуу шатна гээл. Зэс хошуутай сумны шалтгаан нь (зэс бүрхүүл) орчин цагийн өндөр температур үүсгэдэг дарь тугалгыг хайлхаас сэргийлж бас элдэв эдэлгээнд хонхойж шалчийгаад хүндийн төвөө алдхаас сэргийлсэн эд юм шүү.

Сум хурдтай байх тусам хол, оновчтой тусдаг. Бас том байх тусам тогтвортой нисэж гадны хүчин зүйлсээс (салхи г.м) шалтгаалах нь багасдаг. Гэхдээ энэ нь эргээд дутагталтай тал ихтэй. /зах зухаас нь дурдахад: одоо 7mm rem, 300win mag зэрэг хурдтай хүчтэй том сумтай буу сонирхогчид элбэгших хандлагатай байгаа. Гэтэл манай нөхцөл дэх бэсрэг биетэй анд энэ сумнууд нь наад зах нь бөөсөнд хутга гэдэг шиг илүүдэл энерги зарцуулагдаад байгаа. Тэгж байгаад ойрын үед сумны энерги, ямар сум сонговол дээр вэ гэдэг талаар жижигхэн бичлэг хийх төлөвлөгөө бий./ Гэхдээ би энд зөвхөн мэргэн буудлагын талаар ярьж байгаа болхоор орхиод мэргэн буудхад саад болдог зүйлсыг бичъе. Том сум маань их дарь хүчтэй тэсрэлттэй болхоор хойшоо тийрэх нь хүчтэй болдог. Мэдээж энэ мэргэн буудхад муу. Газын хоолойтой автомат, хагас автомат буунуудад энэ тал дээр давуу тал ч байна, дутагдалтай тал ч байна. Давуу тал нь зарим хүчийг замгийг хойшлуулхад зарцуулдаг учир арай бага тийрэлт авдаг. Дутагталтай тал нь зарим хүчийг өөр зүйлд зарцуулснаар сумны хурдыг багасгаж өгдөг. Мөн том сум muzzle flash буюу халуун дөл, халсан хий их цацдаг. Энэ нь сум гол төмрийг орхих үед савлуулаад байдаг юм. Тийм учраас muzzle brake зарим монголчууд мүвт (зөв бичсэнүү?) гээд байдаг юм хэрэглэж энийг багасгаж давхар хийн тийрэлтийг ашиглан хойш тийрэх тийрэлтийг багасгаж өгдөг. /муфтний талаар би арай жаахан дэлгэрүүлж бичсэн/

Гол төмөр. Буудах явцад ямар динамик явагддаг талаар дээр Арни сайхан бичсэн байсан. Whip effect гэдэг байхаа, буудах явцад гол төмөр нилээдгүй их деформацид ордог. Бүдүүн бакь гол төмөрүүд ийм зүйлсэд тэсвэртэй болхоор хамаагүй мэргэн байна. Тэгхээр бүдүүн гол төмөр мэргэн ч хүнд, нарийн гол төмөрүүд хөнгөн боловч ойр буудлагатай гэж ойлгож болно. Хэрэгцээндээ зориулаад үүнээс сонгох нь байна. Жишээ дурьдахад СВД жин хэмнэх үүднээс нарийн гол төмөртэй, угаасаа зориулалт нь designated marksman-д зориулсан болхоор учиргүй мэргэн байх шаардлагагүй. Варминт ангийн буунууд ихэвчлэн бүдүүн гол төмөр тавьсан байдаг. /энд тайлбар болгож дараах видеог оруулж байна. хамгийн эхэнд тигрийн буудалтыг удаашруулж харуулсан дээр гол төмөр гүрвэлзэж хөдлөх нь харагдана. http://www.youtube.com/watch?v=mAF41B1unJ4 /

Гол төмөрийн урт бас их нөлөөтэй. /урт тусмаа сайн гэж хэлээгүйг анхаарах хэрэгтэй. Сумныхаа даринд таарсан урттай байх тухай ярьж байна/ Учир нь дарь бүрэн шатаж дуусхуйц урт бол хамгийн үр дүн сайтай гэж үздэг. Богино бол дарь шатаж дуусхаас өмнө гол төмрийг орхиж гарснаар сум үйлдвэрлэгдэхдээ зорьсон хурдатгалыг авч амждаггүй. Мөн урт байх тусам сумны тогтвортой байдал ихсэх боловч хэт урт бол дарь шатаж дуусчихаад байхад сум гол төмөртэй үрэлцэж хамаг энергээ дуусгах нь байна. /би үүнийг сумны тухай бичлэг дээрээ урт винтов болон 7,62х54Р винтов сумны талаар жишээ татаад тайлбарлахыг оролдсон. Ойлгож уншсан хүн цөөхөн байсан нь харамсалтай хэхэхэ./

Free floating barrel гээд гол төмөр нь онгоц модондоо хүрдэггүй дизайн байна. Онгоц мод нь мод учир чийг авах зэрэгт үл мэдэг хөөх, тахийх зэргээр гол төмөрт муу нөлөөтэй чанартай учир тэрнээс нь хөндийрүүлсэн болхоор бас мэргэн буудна. Полимер материалиар хийсэн онгоц мод нь илүү ч яг free float дизайндаа хүрдэггүй. Учир нь 2 өөр материал шүргэлцэж байгаа үед whip effect болон буудалтын доргилт ирхэд хоёр өөрөөр чичирхийлдэг. Гитарын хоёр утас өөр хөгтэй байдагтай адилхан. Ингээд 2 өөр савлалтын дүнд эмх замбраагүй деформаци бий болдог. /та нар бууныхаа гол төмөр онгоц мод 2 хоорондоо хэр зайтай байгааг А4 цаас нтр шургуулаад шалгаад үзээрэй. Энд бичсэнчлэн хөндий байх ёстой юм. Гол төмөрт нь бууны хөл бэхэлж болдоггүй, камо ороолтоор ороохдоо ч гол төмөр онгоц мод 2-ыг нийлүүлэн чивчиртэл ороож болдоггүй гэж бичээд байдгийн маань учир нь энэ. Зарим хүмүүс бянт тасардаг гэнэ лээ гэх гээд байдаг. Тийм биш ээ. Бууны цэц мууддаг юмаа/

Автомат, хагас автомат нь bolt action-оо бодвол бас мэргэн биш гэхдээ удаан. /удаан гэдэг нь сумны хурдын хувьд. Доор бичсэнчлэн сумны хурд тодорхой хувиар хасагдаж гол төмрөөс шидэгддэг юм./ Өөртөө тааруулаад зориулалтаасаа хамаараад сонгох нь байна. Автомат буунууд газын хоолойтой хоолойгүй хамаагүй ямар нэг аргаар сумны энергийг ашиглаж ажлын алхам хийдэг болхоор урвуугаараа сумны хурдатгалаас сорох нь байна. Үүнээс гадна олон хөдөлгөөнтэй эд ангитай учир арчилгаа арай өндөр, бөх батаар дутуу, чичиргээ доргио ихтэй болно. /мань эр мэргэн буудлага талаас нь бичсэн учир ингэж дүгнэж байгаа юм. Давуу тал нь буудлагын хурд өндөр. Гох дарахаас өөр юманд сатаарахгүй учир богино хугацаанд олон сум буудаж амжина./

Chrome lined barrel гэхээрээ хром орсон хайлштай гол төмөр гэсэн үг. Зэврэлтэд, элэгдэлтэд тэсвэртэй, илүү гөлгөр. цагаан гол гээд байдаг даа. /за даа, та минь... мөнгөний боломжтой бол цагаан голтой л буу авдгийм шдээ. Цагаан гол буюу stainless steel голны талаар бас нэг сайхан бичлэг бий./

/мань эр сүүлдээ жаахан залхуурсан байх. Ингэсгээд дуусцан. Миний хүмүүст хэлэх гээд байдаг зүйлсийг бараг бүгдийг хамруулаад ойлгомжтой бичсэн тул би ийнхүү хуулж тараах дуртай./

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now