БУУНЫ ДУУ НАМСГАГЧ

           За даа хууль бус юмны талаар л бичих нь дээ. Гэхдээ мэдлэг гэдэг талаас нь уншвал хууль бус юм хийчье гээд чичрээд байх нь гайгүй байлгүй дээ.

         Бууны дуунаас тээршаах хүмүүс аль ч цаг үед байж л. Галт зэвсгийн түүхийг харахад бууны дуу чангаруулагч гэж түй ч юм зохиогдоогүй атал дууг нь багасгах гэж бараг 100 гаруй жил ноцолджээ.

           Хамгийн анх Францын зохион бүтээгч Colonel Humbert /хурандаа цолтой л хүн байсан бололтой. Өөр мэдээлэл олж чадсангүй/ гэж хүн 1898 онд гол төмрийн аманд хийдэг нэг төхөөрөмж бодож олсон байна. Миний бичвэр бүрд дурддаг “францчууд галт зэвсгийн түүхэнд зарчмын шинжтэй маш олон зүйл бодож олсон ч, цааш нь хөгжүүлж чадалгүй мартагдан бусдын олз болсоон” гэж. Энэ удаа ч бас.

         Мань эр гол төмрөөс дуу нь гарч байна гэж үзсэн тул сумыг гаргангуутаа гол төмрөө таглах арга сэдсэн байна. Тэгээд дотроо шаригтай бандгар төмөр бүтээж. Тэр нь дотроо дарины даралтын урсгалыг зохицуулах хөндийнүүдтэй. Буудангуут сумыг хөөж байсан даралт тэрхүү хөндий сувгуудаар урсан дотроо байх жижиг шаригийг хөдөлгөн түрнэ. Тэгээд өнхрүүлсэн шаригаараа сум гарсан хоолой нүхийг таглана. Дуу чимээ гол төмөр дотроо үлдэнэ.

Col.Humbert silencer. S гэсэн шариг сум гарсны дараа нүхээ таглаад чимээгээ дараад авах юм гээ.

Уруу газар буудах гэтэл шариг нь өнхөрч очоод таглачих нээ дээ. тэгээд гох дарна, буу будаа.

        Энэ ажиллагааны зарчмыг 100 гаруй жил буруу гэж үзсэн ба одоо эргээд “зөв байжээ” хэмээн үзэж байгаа. Гэхдээ ерөнхий зарчмыг нь л. Харин ажиллагаа нь буруу гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Учир нь энэ төхөөрөмжийн доторх шариг олонх тохиолдолд зөв өнхөрч нүхээ таглаж чаддаггүй байж. Олон шалтгаантай лдаа. Шаригны жин их бага байх, гол төмрөө өргөсөн хазайлгасан зэрэг маш олон шалтгаан нөлөөлдөг байж. Ингээд хэрэглээнд нэвтэрч чадсангүй.

       Дараа нь голландын зохион бүтээгчид J. Borrensen, S. Sigbjornsen нар 1899 онд албан ёсоор бууны дуу намсгагчийн патент авсан байдаг юм байна. Гэхдээ бас л бүтэлгүй эд байсан бололтой “патент авсым гэнэ лээ” гэдгээс өөр мэдээлэл олсонгүй.

       Харин бидний сайн таних “Максим” пулемётыг зохион бүтээсэн америкийн Hiram Stevens Maxim гуайн хүү Hiram Percy Maxim гэж залуу 1902 онд тун зөв хийц, ажиллагаатай дуу намсгагч зохиосныгоо 1909 оны 3-р сарын 30-нд патентжуулж авчээ.

    Hiram Percy Maxim. арзайчаад дажгүй юм хийж суусан шиг байгаам. 100 гаруй жил бүтээлийг нь хэрэглэж байгаа. Аав хүү 2 галт зэвсгийн түүхэнд нэрээ үлдээж чадсан

     Нью-Йорк Таймс сонины 1909 оны 5 сарын 16-ны дугаар дээр "Манай Максим шинэ юм зохиогоод Францын Хумбэртийг нам чаачлаа" гээд бөөн баяр хөөр болсон мэдээ гарч байж. Шинэ үеийн дуу намсгагч ингэж л хорвоод зарлагдаж байж.

Харин энэ шинэ бүтээлийнх нь реклам бололтой.

       Өнөөдөр дэлхий дээр ашиглагдаж буй дуу намсгагчдын бараг 98% нь энэ дуу намсгагчийн зарчмаар ажилладаг юм.

Ерөнхийдөө ийм эд лдээ. дотроо олон камерт хуваагдсан хөндий хоолой. хийцээр ялихгүй өөр өөр ч, үндсэндээ бүгд адилхан. хөндлөн зүсч доторхыг нь харуулжээ

        Ажиллагааны зарчим, ерөнхий санаа нь: гол төмрөөс гарч буй дуу чимээ, дарины шаталтын даралтыг цуваа хэлбэрийн камеруудад хувааж сарниулах. Ойлгоход амар ч, яг хэрэглээн дээрээ тун ярвигтай. Хэдий хэрийн хүчтэй суманд ямархуу дуу намсгагч хийх вэ? Ер нь дуу чимээ яг хаанаас гараад байна?

               Буунд дуу гардаг 5 эх үүсвэр байдаг юм байна.

  1.  Суман дээр замаг цохих чимээ.

  2. Дарь шатах. Уг нь тэсэрч байгаа юм шиг ойлгогддог ч үнэндээ маш хурдан шатах үйл явц юм. Тэсэрвэл сумыг гол төмрөөс хөөх даралтын хурд тогтворгүй болдог учир дарь тэсэрдэггүй, шатдаг. Тэр ч байтугай тэсрэхээс хамгаалсан элдэв бодис нтр нэмж байж стандартад нийцсэн дарь болдог гэнэ. Хэзээ нэгэн цагт дотоод баллистикийн талаар би бичиж чадахуйц, тэрийг маань уншихуйц хүмүүстэй цаг үед хүрвэл энэ талаар дэлгэрүүлэх байх. Одоо өөр сэдэв.

  3. Сум агаарын эсэргүүулийг давж нисэх хурднаас үүсэх чимээ (sonic boom гэнэ. Дуу чимээ агаарт тархах хурдыг ойролцоогоор 300 орчим метр/сек гэж тооцоод үүнээс бага хурдтай бол subsonic, их хурдтай бол supersonic гэж нэрлэнэ).

  4. Хонгио шидэх чимээ.

  5. Сум байгаа онох чимээ.

 

      Эдгээрээс 2 ба 3 нь гол асуудал. Нөгөөдүүл бол дуу чимээний хэмжээнд бараг огт нөлөөгүй учраас өдий хүртэл хэн ч тэднийг багасгахаар оролдоогүй бололтой.

      3 буюу sonic boom-ыг мааш амархан шийдэж. Ердөө л сумныхаа дарийг хасаад болоо. Бага хүчээр буудахад хурд багатай ниснэ тэгээд sonic boom буюу тасхийсэн чанга чимээ няаатт. Маш олон жил үүнийг ингээд проблемгүй шийдчлээ гэж тооцож явсан ч, сүүлдээ энэ нэг л биш байна гэж үзэх болж. Юув гэхээр, бага хүчээр хурд багатай буудахаар өнөөгийн дуран харааны технологи үсрэнгүй хөгжсөн холын буудлагуудын шаардлагад гологддог болсон хэрэг. Дажгүй холд чимээгүй гөвчмөөр байдаг, гэтэл сум нь очдоггүй. Сөхрөөд байдаг. Нэг ийм проблем байгаа. Найзууд энийг шийдэх гарцыг олчвол баяжкээл байгаа шдээ.

Subsonic болгосон 338 lapua mag сум. хошуу нь HPBT хийцтэй юм. дарь нь худалч хүнд бараг ёроолоор шахуу юм.

     Харин эд зориулалтын subsonic сумнууд. хонгионы хэмжээ, хошууны уртыг хараад байгаарай. бараг л бууны амнаас дөнгөж гараад л хөлийн хуруун дээр ойчих сумнууд шиг харагдаж байна уу. нэр усыг нь ч гэсэн whisper буюу шивнэгч гэж. оросор ч бас энэ төрлийн сумнуудыг шивнэгч гэсэн утгатай шепот гэж нэрлэдэг.

        2. энэ дээр л хамаг анхаарал төвлөрдөг. Гэртээ гараараа нэг юм хийх гээд ноцолдоод байгаа зуйгуул бодолтой нөхөд ч, албан ёсоор нь үйлдвэрлэдэг агуу брэндүүд ч есөн жороор нь нухаад бүүр эл дол болсон зүйл.

Гэртээ хийгчдийн гол анхаарал нь дэлбэрээд үхчихгүй шиг юм хийчих байдаг бол, үйлдвэрлэгчид хамгийн хөнгөн, хамгийн чимээгүй, тэгээд зөндөө удаан ашиглагдах гэх мэт үй түмэн юманд санаа зовоостой.

Центрээ олоогүй хийсэн юмаара ингэж буудах нь

Сум нь доторх таславчаа мөргөөд бөөрөөрөө гарч. хажууд нь хүн байсан бол будаа.

       Учир нь буудалтын үед шаталтын даралт гэж агуу юм үүсэх ба тэрийг тогтоогоод хэсэг хэсгээр нь хувааж сарниулахад, 1-д: тэрийг тэсвэрлэх материал, 2-т зөв сарниулах. Зөв сарниулах нь дотроо, буруу сарниулвал сумныхаа нисэлтэд нөлөөлж тусгалаа бас давхар сарниулчихгүй байхыг анхаарах гэсэн зовлонтой.

Сум нь гарч чадалгүй дотроо бутарсан байдал.

Энэ хүчийг нь сулруулаагүй ердийн сумаар л буудцан байхаа даа. даралтаа даалгүй зад явж.

Ер нь бол ийм хүчтэй даралт гарч ирдэг. энийг тэсэх материал гэхээр овоо бадируун төмөр хэрэг болно. тэгэхээр буу хүндрэнэ. асуудалтай

        Даралт тэсвэрлэх материал гэдгээс хөөвөл. Уг нь дуу намсгагчийг ямар ч буу суманд хийж болно. Гэхдээ хамгийн гол нь сум нь subsonic болсон байх ёстой. Ердийн жижиг халиавар /22lr/ сумны хурд ойролцоогоор 310 м/сек буюу бараг subsonic шахуу хүчтэй байдаг. Ийм буу, суманд дурын хүн дурын дуу намсгагч зохиож болно. Ядаж аваар осол бага. Гэхдээ манайд хууль бус гээд дахиад анхааруулъя. Хийсэн байж баригдвал эрүү шүд болоол явчий шдээ.

        Харин үүнээс том, хүчтэй суманд хамаагүй дураараа оролдвол ядаж нүд амаа мэдээрэй. Гай болж дэлбэрээд сохорч үхвэл хохь чинь болно шдээ.

           Зөв сарниулах буюу хийцийн хувьд.

За даа тийм ийм байвал сайн гэж шууд гөрдөх аргагүй үй түмэн хийц байна. Тиймээс ерөнхийгөөр нь хэлэхэд:

  1. Гол төмрийнхөө үзүүрт угладаг. Хамгийн элбэг, хамгийн энгийн хийц.

Бүгд мэднэ

        Дуу намсгагчтай наган револвер. гэмт хэрэгтнүүд, тагнуул, хорлон сүйтгэгчдийн хамгийн дуртай зэвсэг. сум нь хурд багатай учир жинхэнээсээ дуугүй буудалтыг хийж чаддаг. тэгээд хонгиогоо хаяхгүй. үүргээ ямар ч ул мөргүй гүйцэтгэдэг байжээ.

Ажиллагааны зарчим

Одоо бүр дарвийнкд ч хийдэг болсон

        Дарвинкний дуу намсгагч нь эрлийз маягтай. гол төмрийн үзүүрт хийдэг ч, гол төмөрт угладаг дуу намсгагч шиг ажиллагааны зарчимтай. эргэн тойрон нүхтэй трубанд угласан камерууд бүхий хоолой

2. Гол төмөртөө бүхлээр нь угладаг. Үүнийг хамгийн анх англичууд “Lee Enfield” винтовыг коммандо /хорлон сүйтгэх тусгай хүчин/ нартаа зориулан өөрчлөх байдлаар зохион бүтээжээ. Уг бууны нэр нь “De Lisle carbine”. Дуугүй буудна. Сум нь ч бас дуугүй буудалтын үндсэн зарчмын дагуу “Lee Enfield” винтовны сумнаас хамаагүй жижиг, хүч сул. Орчин цагт гэвэл оросын ВСС “Винторез”, ВССК “Выхлоп” зэрэг снайпер буунууд ийм хийцтэй үйлдвэрлэгддэг бол. Гар нь өтсөн америкчууд гэр зуураа ч ийм юм хийчих нь бий. Энэ төрлийн бууны гол төмрүүд ердийн ижил буунуудаасаа хамаагүй богино гол төмөртэй байх бөгөөд ихэнх нь гол төмрөө тойруулан өчнөөн олон нүхэлж өгсөн байдаг. Ингэхээр шаталтын даралт зөвхөн гол төмрийн төгсгөлөөр биш, тал тал тийшээ нэгэн зэрэг сарнин гардгаараа илүү чимээгүй бууддаг ажээ. Гэхдээ сөрөг тал нь 1 дүгээр хийцтэй харьцуулахад хамаагүй хүч сул бууддаг байна. Өөрөөр хэлбэл, арай ойр зайд буудах юм.

2-р дайны үед английн коммандос хэрэглэж байсан

Оросууд маазарч. гэхдээ бараг л үнэн

ВСС "винторез". винторез гэдэг нь тайрсан винтов гэсэн утгатай. төө орчим урттай гол төмөр эргэн тойрон битүү нүхтэй

АС "Вал"

Savage-ийг ингээд битүү угладаг дуу намсгагчаар тоноглож.

Винторезтай ижил зарчмаар ажилладаг дуугүй гар буу. гол төмөр бас нүхтэй

    Бас ийм Tikka ч байна. гэхдээ энэ гол төмрөө нүхлээгүй. зүгээр л дуу намсгагчийнхаа оворыг багасгахын тулд ингэж хойш нь суулгаж өгсөн хийц. ангийн буунууд ийм дуу намсгагчтай байх нь түгээмэл

3.  Гол төмрөө оролдоогүй, сумыг нь өөрчилсөн хийц. Жишээ болгож оросын МСП “Гроза” гар бууг нэрлэж болохоор байна. Энэ төрлийн буунууд нь энд тэндээ ямар ч нэмэлтгүй. Харахад ердийн л буу шиг. Харин сум нь тун этгээд. Ердийн сумны хонгионд дарь, тэгээд хошуугаа суулгасан байдаг бол, энэ сум дарь, хошуу түлхэгч поршен, тэгээд хошуу гэсэн бүтэцтэй. Буудахад дарь шатан поршенгоо түлхэнэ. Поршен нь сумны хошууг түлхэж нисгэчээд хонгиогоо таглаад үлдэнэ. Тэгэхээр дарины шаталт хонгион дотроо хаалттай үлдэх юм. Яг нөгөө анхны Хумберт гуайн дуу намсгагчийн зарчим. Гэхдээ буундаа биш, сумандаа хийгдсэн. Хумберт гуайгаас давуутай нь, ямар ч тохиолдолд буудна. Бас чимээгүй байж чадна. Энэ зарчмаар америкчууд дробовик /шувууны бууны, дарвийнк.../ сум хийсэн. Харин оросууд хөгжүүлээд нэлээн хэдэн янзын, гэхдээ дандаа гар буунууд л хийсэн байдаг. Бянтат урт буу хийхэд ийм сум одоохондоо болохгүй байгаа бололтой. Эсвэл би хангалттай мэдээлэл олоогүй ч байж мэднэ. Байлаа гэхэд лав л элбэггүй бололтой.

Энэ сумаар буудсны дараа дотроос нь ингээд поршен цухуйна.

МСП "Гроза". СП-3 сумтай. 2-хон сум орно.

        Хийц загварын талаас нэг анхаарах юм нь тусгалын сарнилт.

       Зөв хийгдсэн дуу намсгагч тусгалын бөөгнөрөлийг их сайжруулж өгдөг. Учир нь яг муфт шиг үйлчилдэг гэсэн үг лдээ. Шаталтын даралтаас үүсэх долгионыг сумнаас цэвэрлэж авч үлддэг. Харин буруу хийгдсэн буюу эсвэл зөвхөн дуу намсгах талаа бодож хийсэн нь харин ч тусгалыг сарниулж өгдөг байх нь. Учир нь дуу намсгагчийн камераас сум салаагүй явахдаа камерт орж ирсэн замбараагүй даралт, шаталтын долгионд цохигддог. Тэгээд дуу намсгагчаас гарахдаа гуйвалдаад гардаг байна.

Харин энэ арай сүүл үеийн боловсронгуй загвар. ПСС "Вул". пис пис гээл тэрүүхэндээ хөөрхөн хэд буудчна

Сайн нь сайхан цэвэрлээл гаргах нь.

Мэргэн буучийн XM-110 SASR. дуу намсгагчтай. гэхдээ амархан салгаж авч болно. нэг ийм юмтай болвол тэгээд өөр юу ч хэрэггүй дээ

Энэ хар түгжээг дээш нь багахан сөхөөд л дуу намсгагчаа салгаад авчна. 2 л секундийн ажил байх

   Гэхдээ хичнээн сайн хийгдсэн дуу намсгагч байлаа гээд 300 хүртэл метрийн зайдаа л тусгалыг сайжруулж өгдөг бөгөөд зай холдох тусам хүчийг нь сулруулсан сумны агаарын эсэргүүцэл туулах чадал дутаж тусгалын сарнилт ихэсдэг байна.

338, 223 сумнуудад дуу намсгагч ашиглахад тусгал бага зэрэг сайжирдаг бол, 308 суманд эрс сайжирдаг байх нь. 200 ярдад буудаж туршиж

       Энэнээс нь сэргийлж хүч ихтэй сумаар буудвал дуу намсгагчаа эвдэж ч болно. Хамгийн гол нь ийм хүчтэй сумны дуу намсахгүй, зүгээр л дуу сулхан болох юм.

          Гэхдээ дуу намсгагчийг ашиглах гол зорилго нь буудуулагч талд буудалтын дууг сонсгохгүйн тулд байдаг. Тиймээс дуу чангаар сонсогдох ойрхон зайд л дуу намсгагч ашигладаг. Буудалтын дууг сонссон ч хамаагүй болцон холын зайд угаасаа дуу намсгагч ашиглах шаардлагагүй байдаг гэдэг утгаараа хүчийг нь сулруулсан сумны туулах чадварыг зөвтгөх ёстой лдоо.

Буудах үеийн дууны долгионы тархалт

      Харин гарбууны хувьд богино гол төмрөөс шалтгаалж гол төмрийн аман дээрх шаталтын даралт маш өндөр байдаг тул дуу намсгагч хийвэл харин ч эсрэгээрээ тусгалын сарнилт эрс ихэсдэг гэнэ.

30 ярд зайд гар буугаар буудахад ингэж тусгал муудаж. зүүн талынх нь дуу намсгагчгүй буудахад.

      Ямар ч дуу намсгагчийг буудалтын дараа байнга буу шигээ цэвэрлэх ёстой бөгөөд, тодорхой хэмжээний буудалтын дараа муудаж ашиглалтаас гардаг байна. тиймээс үйлдвэрээс хэд буудаад солих ёстойг нь зааж өгдөг. мэдээж сайнууд нь бол арай олон буудах, муу нь цөөн буудах л байх.

    Оросын хуучны дуу намсгагчдын камерын таславч нь иймэрхүү резинүүд байдаг байж. тиймээс насжилт богинотой эдэлгээ муутай байсан гэдэг. орос ч гэлтгүй америкуудад ч ингэж резин таславчтай хийдэг дуу намсгагчууд байдаг байж. гэхдээ эд тусгалд муугаар нөлөөлдөг учир ийм таславчтай нь одоо бараг хэрэглээнээс гарцан юм байна.

     Буудах үед дуу намсгагч маш их халдаг байна. тэгээд зэрэглээ үүсч дурангийн шагайлтад муугаар нөлөөлдөг учир холхон шиг, олон шиг буудах бол ингэж давхар хамгаалалт хийж өгдөг. гол төмөр дээгүүр татдаг лент шиг гэхиймуу даа

    Ерөнхийдөө дуу намсгагч том байх тусмаа чимээ сарниулан хадгалах чадвараар илүү байдаг ч, эсрэгээрээ бууны овор жинг нэмдэг том дутагдалтай. Эвтэйхэн жижигхэн байвал дууг хангалттай дарж чадахгүй. Гарын доор материалуудаас автомашины мааслын шүүр номер 1 дуу намсгагч болдог. Дуу намсгагчийг муфтний /muzzle brake/ адил гол төмөртөө бат бэх суулгах ёстой. Эс тэгвэл буудахад салж унахдаа хөөрхөн дэлбэрэлт болоод явчна. Харин мааслын шүүр резбатай учир амар мултраад уначихгүй. Сайга МК өөр дээрээ резбатай учир мааслын шүүрийг шууд боож болдог. Харин америкчууд мааслын шүүрний резба таарах давхар резбатай муфт зөндөөг зохиосон байдаг. Ер нь бууны муфтууд дунд гадуураа давхар резбатай муфт бишгүй бий. Тэрэнд зориулалтынх нь дуу намсгагчийг эргэдээд суулгах ёстой юм. Мааслын шүүрний хувьд зориулалтын эд биш учир дуугүй буудаж чадахгүй. Зүгээр ердийнхөөс арай сулавтар л дуугарна. Мэдээж машин бүрийн мааслын шүүрний резба өөр өөр гэдгийг хүн бүр л мэдэх байх. Харин аль нь алинд таарахыг зааж өгөх нь ёстой хууль бус хэрэг. Өөрөө мэдэж авбал тэр л биз. Би лав юу ч мэдэхгүй.

Мааслын шүүрийг хэн хүнгүй л ашигладаг. юмаар гачигдсан нь байтугай халгисан нь ч бас мааслын шүүр хийж л байдаг

Мааслын шүүрний шилжүүлэгч адаптор. төрөл бүрээр нь хийж хэрэглэдэг байхын. задарсан газар ч ядарсан арга хэрэглэдэг байх юм.

Соосог чаах. хамгийн ядарсан арга. Гэхдээ бас хэн хүнгүй хэрэглэдэг л гэнэ.

Энэ мэтээр зөндөө.

Муфтны гаднах давхар резбаг нь анзаараарай. дуу намсгагч углана. ийм дуу намсгагч углаж болдог муфтүүд маш олон төрөл загвар байдаг

      Хууль бус гэдэг дээрээс. Дуу намсгагчийг хууль ёсоор хэрэглэхийг зөвшөөрдөг. Хэрэглэхийг шаарддаг. Хэрэглэхийг хориглодог хууль журамтай улс орнууд байдаг. Манай улс дуу намсгагч хэрэглэхийг хориглодог улсын тоонд багтана.

       Галт зэвсгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан галт зэвсэгт дуу намсгах хэрэгсэл, байлдааны зориулалттай шөнийн харааны хэрэгсэл суурилуулах, нийтэд худалдахыг хориглоно.” гэж заасан байдаг. 4.1.1, 4.1.2-т заасан галт зэвсэг гэдэг нь иргэний, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгүүд юм. Тэгээд 23-р зүйлд заасны дагуу ийм хэрэгсэлтэй галт зэвсгийг хурааж аваад даший шог болгоно гэж байгаа шүү. Анхаараарай.

       Яагаад хориглодог тухайд: яг үнэндээ яагаад хориглох болсныг сайн мэдэх хүн олонгүй л болов уу. Хэрэг хийчнэ гэж айжугаа гэсэн ядмаг тайлбар байх ч, хэрэг хийхдээ тулвал хутга бүүр ч чимээгүй, автын осол нээх санаандгүй нтр зэвүүн зэвүүн юмс байдаг лдаа.

        Ер нь бол иргэддээ итгэдэггүй оросуудын школоор суралцсан хуулийнхны л таамаг юм.

       Америкд бол бараг ихэнх муж нь дуу намсгагч хэрэглэхийг хориглодоггүй бөгөөд зарим нь анд дуу намсгагч хэрэглэхийг хорьдог, маш цөөхөн нь юунд ч, хэзээ ч хэрэглэхийг ор тас хорьдог байна. Америкийн муж бүр өөр өөрсдийн хуультай гэдгийг хэлүүлэх юун.

Хэрэглэдэг, хорьдог мужууд. улаан нь зөвшөөрч, саарал нь хорино.

        Европын орнуудын хувьд ерөнхийдөө хорьдог. Анд хэрэглэхийг зөвшөөрдөг улсуудад Англи, Норвеги, Финланд, Швед, Польш ордог байсан дээр саяхнаас Герман нэгдэж. Гэхдээ лав л Бавари муждаа гэнэ. Бүхэлдээ эсэхийг сайн мэдэхгүй. Гэснээс эд зүгээр ч нэг зөвшөөрдөггүй. Тухайн дуу намсгагчаа бүртгүүлэн зохих хураамж төлж байж ашиглах эрхтэй болдог бололтой. Сонирхолтой нь Данид нэг удаагийн зөвшөөрөл гэсэн ойлголт байдаг юм байна. Бусдад аюултай амьтан баавгай ч юмуу хот суурин газарт орж ирэн аюул учруулж болзошгүй тохиолдолд дуу намсгагчтай буу хэрэглэж агнахыг зөвшөөрдөг гэнэ. Дуугуй буудаж үзэх гээд тачаадаад байвал нэг баавгай хот руу хөөчиж болох нь.

         Харин Шинэ зеланд дуугүй буудалтыг 100 хувь зөвшөөрдөг.

       Зөвшөөрдөг улсуудын шалтгаан нь: газар нутаг бага, ан амьтан их улс голдуу байх ба дуугүй буудснаар бусад ан амьтдаа үргээж цочоохгүй гэж үздэг байна. Анчид нь ч гэсэн авахаа аваад л ханачдаг сүү шиг сэтгэлтэй улс аж. Харин орос манай хоёр шиг хянах боломж багатай уудам нутагтай, халтар цаасанд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй олзорхог алуурчинтай улсуудад дуу намсгагчийг хорьж л байхгүй бол нэг дор нэлээн хэдийг нядаагаад хядчих магадлалтай байдаг ажээ.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now