Буудагчийн тэвчээр

Спортын бүх төрлүүдэд тэвчээр гэдэг ерөнхий ойлголт байдаг. 

Ерөнхий тэвчээр – бол хүний булчингийн ажиллагааны дээд зэргийн хүчээр, удаан хугацааны турш ажиллах чадвар юм. 

Эхэндээ бол тэвчээр нь буудлагын спортод их хамаатай биш юм шиг санагдаж болох юм. Харин үнэн хэрэгтэй өөрөөр байдаг байна. Юу вэ? гэвэл бэлтгэлийн явцад энэ чанарыг хөгжүүлэхэд нөхцөлт үйлдэл (рефлекс)-ийг, булчингийн үйл ажиллагааны ажиллах чадварыг сайжруулах, цусны эргэлтийг сайжруулах, амьсгаа, бодисын солилцоо, биеийн халууныг хэвийн байлгах зэргээс гадна эд эрхтэн, организмын үйл ажиллагаа, тамирчны биеийн үндсэн эрүүл мэнд, мөн бие бялдарын, сэтгэлзүйн бэлтгэлжилтийн түвшин сайжирдаг.

Тэр тусмаа буудагчийн бие организмын ерөнхий тэвчээрийг өндөр түвшинд хөгжүүлснээр бэлтгэлийн хүндрүүлсэн ачаалалыг даван гарах буюу булчингийн цуцалтыг тэсвэрлэн тэмцэлдэх чадварыг эзэмшдэг. Тэрчлэн тэмцээний үеийн үйл ажиллагаа, олон янзын хүндрүүлсэн бэлтгэлийн ажиллагааны дараа хурдан сэргэж чаддаг чадвартай болдог.

Ерөнхий тэвчээр нь өөртөө бэлтгэлийн олон чанаруудыг багтаадаг. Үүнд: Хүч, хурд, биеийн тэнцвэр, хүнд нөхцөлд ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг ордог. Тйимээс тэвчээрийг хөгжүүлэх нь хөдөлгөөний бусад чанар, чадваруудыг заавал хөгжүүлэх шаардлага тавигддаг. 

Тэвчээрийг хөгжүүлснээр буудагчийн удаан хугацааны турш бие бялдарын ажиллагааны ачаалалыг даах чадвар, зүрх судасны систем, биеийн бодисын солилцоо, дотор эрхтний хүчилтөрөгчийн нөөцийг ханган ажиллаж, зохицуулдаг байна.  Физиологийн туршилтаар удаан хугацааны турш биеийн дээд хүчээр ажиллахад дээр дурдсан бие эрхний чанарууд хөгжсөн байгаа нь нотлогдсон байна. 

Ерөнхий тэвчээрийг хөгжүүлэх явцад хөнгөвтөр биш, нэгэн янзын ажиллагааг хангалттайгаар өгч, заавал удаан хугацааны туршид буюу багтаамжаар хийж, гүйцэтгэхдээ булчингийн цуцалт, ядралтыг даван туулах шаардлага тулгардаг.

Энэхүү өгөгдсөн даалгаврыг биелүүлэхэд нэлээд онцгой зоргийн чанар шаардагддаг.

Иймэрхүү загвараар тэвчээрийг хөгжүүлэхэд булчингийн хүндрэлтэй мэдрэмж, цуцалтыг хангалттай мэдрэхээс гадна хүнд ачаалал давах чадвар эзэмшиж, сурдаг. 

Энэ бүх булчингийн мэдрэмжийг эхлэн суралцагчаас өндөр зэрэглэлийн буудагчид бүгд мэдэрсэн байдаг билээ.

Буудагчийн тэвчээр хөгжсөн эсэхийг тулгарсан хүнд бэрхшээл, булчингийн цуцалтыг хэрхэн даван туулж, ялж гарснаар тодорхойлно. Энэ үед биеийн байдал хэрхэн дасан зохицсон байгаа, дасан зохицолтын өөрчлөлт гарсан эсэх, шаардлагад нийцэх хэмжээнд хүрсэн зэргээс хамаарч тэвчээр хөгжсөн үгүйг тодорхойлно.
 

Тэвчээрийг хөгжүүлэхдээ спортын олон төрлийн дасгалуудыг болон чанаруудыг авч хэрэглэдэг. Жишээлбэл: гүйлт, усанд сэлэлт, завиар явах, дугуй унах, цанаар гулгах гэх мэт төрлүүдийг сонгож болно. Тамирчинд энэ дасгалуудыг хийлгэхдээ дараахь үндсэн зарчмуудыг хэрэглэнэ. Дасгалын үргэлжлэх хугацаагаар нь, хөдөлгөөний хурдаар нь, дасгалыг гүйцэтгэх тоон давтамжаар нь, дасгалуудын хоорондын харилцан адилгүй амралтын хугацаагаар нь, (идэвхтэй болон идэвхгүй, идэвхтэй бүрэн амралттай)  гэх мэтийн аргыг бас хэрэглэнэ. 

Тамирчны организмыг өөрчлөхийн тулд спортын бэлтгэлийн үеүүдийн бэлтгэлжилтэд олон талтайгаар өргөн хэрэглэж болдог. 

Тэвчээрийг хөгжүүлэхийн тулд бэлтгэлийн маш олон аргыг хэрэглэдэг. Тэдний нэг нь бол амралтгүйгээр урт хугацааны турш ажиллах бөгөөд богино хугацаанд идэвхтэй дасгал гүйцэтгэх ижил дасгалын аргыг сонгох. Ялангуяа маш их тэвчээр олгодог хэрэглүүр арга бол хөнгөн атлетикийн гүйлт юм. 

Мэдээж зүрх судасны системийн лугшилтыг тоолох буюу минутад хэдэн удаа зүрх цохилж байгаагаар тодорхойлдог.
 

Спортын эмнэлэг хяналт-эмчилгээний судалгаагаар тамирчны зүрх судасны систем хэдий олон удаа ажиллаж, ачаалал авч байсан байна төдий чинээ ажиллах чадвар өндөр байдаг гэж судалгаанд харагддаг.

Шинжлэх ухааны судалгаагаар зөөлөн гүйлтийн үед зүрх судасны систем (ЗСС) нь минутад 130 удаа цохилж байдаг байна. Түүнээс дээш гүйлтийн хурдыг нэмэгдүүлж, ачаалал өгвөл ЗСС-ийн цохилтын тоо нэмэгдэж байснаа дахин 130 удаа цохилох болтлоо буурдаг. 

Зүрхний цохилтын багтаамж нь өөрийнхөө ажиллах чадварын дээд хэмжээ нь ойролцоогоор минутад 180 удаа цохилдог. Гүйлтийн хурдыг нэмэхэд зүрхний цохилт нэмэгддэг шиг мөн адилаар хүчилтөрөгчийг бие организм их хэмжээгээр шаарддаг.

Тэр үед зүрхний ачаалал өсөн нэмэгдэж ЗСС-ийн цохилт 180-аас дээш цохилох үед зүрхний булчин сайн сэргэж чадахгүй, суларч зүрхэнд цусыг хангалттай шахаж чадахгүйд хүрнэ. 

Судалгааны үр дүнд ЗСС-ийн ажиллагааг сайжруулах, ерөнхий тэвчээрийг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд зүрхний цохилтын багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

ЗСС-ийн цохилтын багтаамжийг нэмэгдүүлэх хамгийн идэвхтэй, найдвартай бөгөөд ердийн арга нь бол холын зайн гүйлт ийнхүү хөгжүүлж чаддаг байна. 

Гүйлт нь зүрхний цохилтын булчингийн агшилт нэг минутад 130-180 байхаар ачаалалыг тохируулах шаардлагатай. Үүний тулд гүйлтийн хэмнэл, ЗСС-ийн ажиллагаа, хүчилтөрөгчийн шаардагдах хэрэгцээ, зүрхний цус шахалтын ажиллах чадвартай зэргээс хамаарна. Гүйлтийн хурдыг нэмэгдүүлснээр бүхий л шаардагдах хэмнэлүүд нэмэгдэхээс гадна бие бялдарын ажиллах чадварын үзүүлэлт сайжирдаг байна.

Гүйлтийн хурд болон зүрхний цохилтоо тамирчин үргэлж хянаж чадаж байхаас гадна амьсгалыг бас анхаарах хэрэгтэй. Хэрвээ зүрхний цохилтыг минутад 180 удаа хүргээд буулгаад байх бол ЗСС болон гүйлтийн хурдыг 3 хэсэгт хуваадаг. 

Нэгдүгээр хэсэг.

Нэг минутад ЗСС-ийн цохилт 130 удаа цохилж байхаар хэмнэлийг тааруулан гүйнэ. Эрдэм шинжилгээний судалгаагаар бол энэхүү гүйлт нь тйим өндөр биш хэмнэлтэй ажиллагаа юм. Ингэж гүйхэд хүний биеийн хамгийн нарийн капилляр судаснууд тэлж, бие организмыг хамгийн цусны хамгамжаар хангадаг байна.

Хэрвээ тамирчин тэвчээрийг хөгжүүлэх гэж байгаа бол нэгдүгээр хэсгийн гүйлтийг сонговол үр дүнтэй бөгөөд эрүүл мэнд, бэлтгэлжилтийн түвшин нь аажмаар нэмэгддэнэ. Тамирчин нэгдүгээр хэсгийн гүйлтийг бүрэн эзэмшээд дараагийн хоёрдугаар хэсгийн гүйлт рүү шилжиж болох юм.

Хоёрдугаар хэсэг.

Зүрхний судасны системийг нэг минутад 130-150 хүртэл цохилж байхаар гүйнэ. Энэ хэмнэлээр гүйхэд биеийн ажиллах чадварыг сайн хадгалахаас гадна биеийн бүр нарийн капилляр судаснуудыг ажиллагаанд идэвхтэй оролцуулах түвшинд ажилладаг.

Хүчилтөрөгчийн хэрэгцээ хамгийн ихээс эхлэн 50-6С%-ийн түвшинд хүрдэг байна. Энэ хэмнэлийн гүйлтийг сонгож авснаар спортын төрлийн тусгай бэлтгэлийн хэсэгт, ердийн бэлтгэлжилтийн хэсэгт ордог ч мөн эрүүл чийрэгжих гүйлтийн хэмнэлд ч хамаатай. Энэ хэсгийн гүйлт нь зүрхний булчингийн ажиллагааг маш сайн ажиллуулж чаддагаараа онцлогтой юм. Харин буудагчдын хувьд бол хоёрдугаар хэсгийн гүйлтийг сонгон авснаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн хувьд сайн зохимжтой байдаг.

Гуравдугаар хэсэг.

Зүрх судасны системийн цохилтыг минутад 150-180 хүртэл цохилох хэмжээнд гүйх нь ажиллах чадварыг нэлээд идэвхтэй хөгжүүлдэг байна. Энэ үед хүний бие организм нь хүчилтөрөгчийн хэрэгцээг 60-80 хүртэл нэлээд их хэмжээгээр шаарддаг. Бэлтгэлжилт сайтай, түвшинд хүрсэн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэлийн үед энэхүү гүйлтийн дэглэмийн дагуу гүйдэг байна.

Харин буудлагын тамирчид гуравдугаар хэсгийн гүйлтийн горимоор гүйхдээ тун болгоомжтой гүйх хэрэгтэй. 

Бэлтгэлийн үеүүдэд өөрийн бие физиологийн байдлыг ямаршуу байгааг байнга хянаж байх хэрэгтэй. Зүрхний цохилтыг хянаж байх нь хэсэгчилсэн бэлтгэл, бэлтгэлийн зорилгыг хэрэгжүүлэлтийн идэвхийг хангалттай зөв хандуулж өгдөг.  Зүрхний цохилтыг тоолохдоо бүрэн тайван байдлаас үзэх ба нэн тохиромжтой нь унтлагын дараа өглөө босоогүй хэвтээ байдлаас,  бэлтгэлийн дундуур, олон янзын амралттай байдлаас, бэлтгэлийн төгсгөлд хянах нь тохиромжтой.
 

Зүрхний цохилтын хэмнэл нь минутад 70-80 хүртэл цохилж байгаа хүн бол бэлтгэлжилтгүй байгаа хэрэг. Харин нэг минутад 40-60 хүртэл цохилж байгаа тамирчин бол зүрх судасны систем нь нэлээд бэлтгэлжилт сайтай “бүтээгдэхүүн” гэж тодорхойлж болно.

Нэг минутад зүрхний цохилтыг тоолохдоо 6 юм уу? 10 секундэд тоолоод түүнийгээ 10 эсвэл 6-аар үржүүлж нэг минутад хэд цохилж байгааг тодорхойлно.

Зүрхний цохилтыг тоолохдоо гүйгээд ирсний дараа цохилтын тоо цөөрөөгүй байхад тоолж эхлэх ба хугацаа алдвал бэлтгэлжилтэй тамирчны зүрхний цохилт амархан буурдаг. Тамирчин хүний хөдөлгөөний чанаруудын нэг нь бол тэвчээр бөгөөд түүнийг ийнхүү хөгжүүлдэг байна.
 

Я.В.Гачечиладзе, В.А.Орлов   кандидаты педагогических наук 

Ежегодник- Разноцветные мишени

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now