АВТОМАТ БУУНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

     Галт зэвсэг үүссэн цагаасаа эхлээд л нэг дор олон буудах боломжийг эрэлхийлж байжээ. Анхны цахиур буунуудын үндсэн зарчим нь “нэг гол төмрөөс нэг л сум гардаг” байсан тул олон гол төмөртэй болж олон буудах боломжтой болно гэж үздэг байв. Тиймээс 1500-аад оны үеэс эхлэн олон гол төмөртэй буунууд хийж эхэлжээ. Pepperbox pistol, duckfoot pistol нтр гэсэн нэрүүдээр гүүгэлдэж үзээрэй.
 

  Гэвч буудлагын үндсэн зарчим өөрчлөгдөөгүй, буудалт үүсгэдэг дарь өөрчлөгдөөгүй цагт ямар ч гоё ганган ухаалаг механизмтай буу хийгээд үр дүнгүй хөдөлмөр болж байв. Олон голтой болсноор олон буудах боломжтой болсон ч буудах үеийн дарины утаа гэж бөөн манарсан цагаан юм буудагчийг юу буудаж байгаагаа харах боломжгүй болгож байв. Иймээс олон бууддаг болох нь утга учиргүй болж байв. 2 буудаад л манан дунд төөрчихөөр хэцүү биз дээ. Дээр нь нээх олон голтой нүсэр хүнд бууг хэн үүрч тулалдах уу?

      Ингээд мухардцан байв. Гэснээс, одоо галт зэвсгийн хөгжил бас мухардчаад байгааг сийрэг толгойтнуудад дуулгая. Нэг юм сэтгэчихэд мөнгийг ч бузарлана даа. Газрын татах хүчнээс хамааралгүй, бас дуусашгүй гэх нь хаашаа, үүрээд явахад хөнгөн сум хийх хэрэгтэй болоод байна. Эсвэл бууны голд заавал бянт таталгүйгээр үйлдвэрлэх боломж. Дорвинк шиг боловч дорвинкноос хол тусах буу. Бянт татах нь маш их хөдөлмөр технологи зарцуулдаг.

(Zündnadelgewehr M 1841) – dreyse needle gun.

   1841 онд германы зохион бүтээгч Johann Nicolaus von Dreyse орчин үеийн винтов бууны өвөг болох зүүт винтовоо бүтээцэн байв. 

     1884 онд францын химич Paul Marie Eugène Vieille утаагүй бас их хүчтэй дарь зохиожээ.

   Ер нь францчууд галт зэвсгийн түүхэнд маш олон зарчмын шинэ нээлтүүд хийсэн байдаг. Чимээгүй буудалт, гар пулемёт гэх мэт зөндөө. Даанч үргэлжүүлэн хөгжүүлэхдээ тааруу байсан болтой. Нээсэн гэдгээс цааш байдаггүй. Утаагүй хүчтэй дарь (smokeless gunpowder) галт зэвсгийн хөгжлийг мухардлаас гаргаж ирсэн буюу нэг дор олон буудах боломжийг бий болгов.

Утаагүй дарь зохиогч, химич Пол Вийл. Галт зэвсгийн түүхийг урагш нь нэг алхуулсан хүн

     Бялт. тэслэгч нь одоогийнх шиг хонгионы ард биш, сумныхаа ард байрладаг. цаасан боодолд дарь сум нь бүгд багтдаг, анхны нийлмэл бүтэцтэй сум

    Энэ бууны сум, дарь, бялт нь нэг багц болсон буюу амаар нь дарь тугалгаа чихдэг байсан цахиур бууны үеийг дуусгаж, өнөөгийн сумны үндсэн зарчмыг шинээр тунхаглан гарч ирсэн юм. Металл хонгионы оронд цаасан боодол байсан.

     Харин энэ цаг үед буюу 1835 онд америкийн Samuel Colt нэг гол төмрөөс олон сум гаргах боломж, шинэ зарчмыг олцон байв. Гол төмрийн ард сумнуудыг бөөнөөр байрлуулах. Ингэснээр буудлагын хурд хавьгүй сайжирцан байв. Хэлц үг байдаг гэнэ. “Бурхан хүмүүсийг бүтээсэн. Харин Кольт тэднийг эрх тэгш болгосон” гэж. ө.х. Хэн хүнгүй Кольтын хурдан бууддаг револьверийг барьцан байхад баян ядуу хөгшин залуу хэн ч гэсэн нэг сумны л үнэтэй болцымууда. Бас хэнээс ч айхаа больцон.

Кольтын энэ зарчмаар 1860 онд Christopher Spencer сумнуудыг нь бөгсөнд нь чихсэн винтов буугаа хийжээ. Гэвч гол төмөр лүү хийхэд гар ажиллагаа шаардаад байв. Бас буу маш хэврэгхэн болоод байжээ. Зураг дээрээс буу мод 2-ын залгаас хэсгийг анзаараарай.

2а - магазин нь. 2b - сумны цүнх. магазинтай сумнууд

Ингээд буу нь олон буудаад байвч сум нь болж өгөхгүй байсныг дээр хэлсэн Виэль шийдэж өгчээ. Буу байна, сум болчлоо, одоо яахав? гэдэгт Мексикийн генерал Manuel Mondragon хариулт өглөө. Тэрээр 1891 онд ердийн bolt action винтов хийснийгээ өөрчилсөөр байгаад 1908 онд анхны хагас автомат винтовыг бүтээжээ.

      Энэ буу нь gas-operated буюу өнөөгийн ак, свд нтр шиг тэсрэлтийн даралтыг буцааж ашиглах замаар дахин цэнэглэгддэг буу байв. Их ч содон сайхан шийдэл санагдсан болтой. Дэлхийн 1-р дайны үед герман цэргүүд энэ буугаар зэвсэглэсэн ба швейцариуд өөрийн нутагтаа үйлдвэрлэхээр гэрээ хийж байв. Харин бодит байдал дээр энэ буу шууд урам хугалдаг наасссн. 1-р дайны окопны гэгдэх байлдааны үеийн шавар шавхай, чийг бууг гацаан ажиллагаагүй болгож байжээ. Магадгүй энэнээс болоод Германы армийн дээд командлал автомат зэвсэгт итгэдэггүй, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг болсон байх. StG-44-ийг армид шууд аваагүй түүх үүнтэй холбогдох магадгүй юм.

        Харин орост 1911 онд В.Г.Фёдоров анхны хагас автомат винтовыг бүтээжээ. Сум нь 7,62х54р буюу бидний сайн мэдэх винтов сумтай байлаа.

      Мондрагоны автоматаас ялгагдах Фёдоровын автоматын гол онцлог нь сумны тийрэлтийн хүчээр дахин цэнэглэгддэг байв. Mondragon-gas operated, Фёдоров-blowback системтэй

      Дэлхийн 1-р дайн юу болж байна, юу болохгүй байгаа талаар маш олон зохион бүтээгчдийн нүдийг нээж өгчээ. Энд зөвхөн автоматтай холбоотойг нь л дурдаад явчий. Дайны үеэр хурдан бууддаг автомат бууг зөвхөн германчууд хэрэглэсэнгүй. Бүгдэд хэрэгтэй байсан тул бүтэх, бүтэхгүй баахан автомат буу, пулемёт нтр бүтээгджээ. Жижгээс нь эхлэхэд, 1915 онд италийн Bethel Abiel Revelli гэж зохион бүтээгч submachine gun (оросоор пистолет пулемёт) зохиожээ. Гэхдээ хийсэн үйлдвэрийнх нь нэрээр Villar-Perosa ч гэж бас нэрлэдэг. 9х19мм сумтай. Яг энэ үе бол submachine gun-ы эрин үе байсан болтой маш олон, алдартай submachine gun-ууд төрөн гарсан. Анхдагч нь энэхүү Revelli. Гэхдээ бүтэлтэй юм болоогүй, харин дараа дараачийн буунууд нь гялалзаж эхэлсэн. Энд германы MP-18, америкийн Tompson submachine gun гэх мэтүүд багтана.

МP-18 барьсан герман цэрэг. Дэлхийн 1-р дайны үе.

     Tommy gun. Америкийн мафиудын хамгийн дуртай зэвсэг. уг нь цагдаагийн хангалтанд тараасныг хүнд гарууд олоод авч

      Хэдийгээр эдгээр буунууд буудлагын хурд өндөр, гайхамшигт зэвсэгүүд байсан ч гар бууны гэгдэх хүч муутай жижиг сум гол дутагдал болж байлаа. Том винтовны сум хэрэглэхээр бууны овор жин ихдээд, буудахад ч эвгүй савлаж ганхсан нүсэрдүүхэн бүдүүлэг эд болоод байв. Өөр нэг дутагдал нь том сумны овороос хамаарч цөөн идэштэй буу болж байжээ. Олон сумтайгаар хийвэл суурьтай пулемёт болгохоос аргагүй нүсэр эд болно. Гэтэл явган цэрэг чөлөөтэй бариад дайралтад орохуйц хөнгөн шингэн, санаа зоволгүй галлах олон сумтай автомат буу хэрэгтэй байсаар л.

           Энийг анх шийдэх гэж оролдсон хүмүүс нь оросууд. Тэр тусмаа дээр хэлсэн В.Г.Фёдоров гуай.

       Мань эр өөрийн автоматаа винтов сумтайгаар хийсэн нь дутагдалтай болж гэдгийг ойлгосон тул 1915 онд промежуточный патрон буюу дундаж сумтайгаар хийхээр оролдож үзжээ. Энэ үед ийм дундаж сум бүтээгдээгүй байсан тул мань эр японы арисакагийн 6.5х51 мм гэсэн орос винтовныхоос арай бага сумыг ашиглахаар болжээ. (санааны анхдагч нь Hugo Schmeisser гуай биш шүү. Санааг амьдруулж сум хийсэн хүн нь.)Дундаж сумны ашигтай тал нь эдийн засгийн талаасаа хэмнэлттэй. 100 ширхэг винтов сум хийх материалаар 120 ширхэг сум хийж болно. Энэ нь нөгөө талаас нэгж цэргийн авч явах сумны тоог нэмнэ. Адилхан жинтэй боловч арай олон ширхэгтэй сум үүрэх нь. Бас хүчин чадлын хувьд үр ашигтай болоод эхэлнэ. Цэрэгт татагдсан энгийн ардын буудах ур чадварын дунджаас хамаараад тулалдаан ихэвчлэн 100 метрээс цааш, 500 метрээс дотогш зайд болдог. Ойролцоогоор 300 метр орчим зайд илүү оновчтой тулалдах чадвартай гэсэн үг. Харин гар бууны сум энэ зайд хүч дутдаг бол винтов сумны хүч илүүддэг.

      Гэвч В.Г.Фёдоров гуай буугаа үүнээс цааш хөгжүүлж чадсангүй. Засаг солигдоод, хамаг юм хамаа замбараагаа алдав. Мань эр өөрийн буундаа маш их итгэл найдвар тавьж байсан гэдэг. Автоматаар нь зэвсэглэсэн тусгай хороо хүртэл байгуулагдаж бага сага тулалдаанд орж байжээ. Даанч Орос орон Столыпиний эдийн засгийн шинэтгэл, бас бус юмны ачаар эдийн засаг нь хөгжиж феодализмаас капитализм шилжих “үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн” нь эсер, меньшевик, большевик, анархист зэрэг элдэв “иргэний хөдөлгөөнүүдийн” засгийн эрх барих аазгайг хөдөлгөсөн тул хаант засаг нуран унаж бүх зүйлийг 0-ээс эхлэх болов.

 

        Харин оросын зэвсэгийн мастерууд дундаж сум бүхий автомат гэсэн энэ санааг зүгээр ч хаяцангүй. Дор бүрнээ л элдэв юм хийж байсны жишээ нь 1927 онд Ф.В.Токарев гуай ППТ буюу пистолет пулемёт токарева-г зохион бүтээв.

        Сум нь 7,62х38р буюу наганы револьверийн сум. Гэвч хэдий хонгио урт ч гар бууны сум гар бууных л байдаг тул энэ буу хол явсангүй тэгсгээд хаягдлаа.Энэ буу мастерууд дунд заавал дурдагддагийн учир нь шөвх үзүүргүй цилиндр хэлбэрийн, тэгээд бөгсөндөө rimmed буюу илүү гарсан ирмэгтэй сумыг автоматаар буудах боломжтой хийсэнг нь маш их хүндэлж биширдэг.

ийм мухар хошуутай, бас хонгио нь илүү сэртэнтэй сумыг автоматаар буудах нь бараг боломжгүй гэж үздэг. одоо ч гэсэн. тээглэнэ, гацна

       1926 онд С.Г.Симонов гуай (СКС-ийг бүтээгч) оросын анхны gas-operated автомат бууг хийжээ. Улаан Арми 1936 онд сайжруулсан загварыг нь зэвсэглэлдээ хүлээн авсан тул уг буу АВС-36 гэж нэршжээ. Бууны нэрэнд тоо орсон бол ихэвчлэн армийн зэвсэглэлд хүлээн авсан он байдаг. Зөвхөн орост байтугай германы маузер-98 гэхэд л 1898 онд армид хүлээн авсан он нь байх жишээний. Мөн АВС-36 нь selective fire буюу хагас автомат, бүрэн автоматаар бууддаг буу болжээ. (энийг чухалчилдгийн учир дараа тайлагдана)

     Токарев гуай ч бас gas-operated автомат СВТ-38, сайжруулсан хувилбар СВТ-40 нтр-ийг хийсэн. Эдгээр нь одоогийн СВД, тигрийн эцэг. Эдгээр буунууд нь бүгд 7,62х54р том сумтай автомат винтовууд.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now