Олимпийн аварга Ральф Шуман 

Олимпийн олон удаагийн хурдан буудлагын аварга Ральф Шуманы бэлтгэлд биеийн хүчний бэлтгэлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Энэ бэлтгэл бол жилийн туршид хийгддэг бэлтгэл юм. Өдөр бүр цагийн туршид алхахаас эхлэх долоо хоногт 2-3 удаа кросс гүйлт ба усанд сэлнэ. Түүнээс гадна бэлтгэлийн үед долоо хоногт хоёр удаа биеийн хүчний тэсвэржилтийг хөгжүүлэх дасгал хийдэг. Үүндээ гимнастикийн янз бүрийн дасгалуудыг бэлтгэлдээ оруулж өгдөг ба 7,5 кг-ын жинтэй гантель (годил)-тай дасгалыг түлхүү хийдэг. Энэ дасгалуудыг дасгалжуулагчийн удирдлаган дор хийхдээ дараахь журмаар хийнэ.

  • Эхлээд нэлээд эрчимтэйгээр биеийг 10 минутын турш халаах дасгал хийнэ. Тэгэхдээ ерөнхий биеийн хүчний дасгалуудыг гүйцэтгэдэг. Хэрвээ дасгалжуулагчийн хэлсэн эрчмээр хийгээгүй тохиолдолд дасгалжуулагч түүнийг 15-20 удаа гар дээр суниалтаар “торгодог” байна. Хүчний бэлтгэл хийж байхдаа гантелийг ээлжлэн өргөх ба нэгэн зэрэг урагш ба хажуу тийш өргөсөн байдалтай дасгалыг гүйцэтгүүлдэг. Гэхдээ тэрхүү 7,5 кг гантелийг 3-5 секунд хөдөлгөөнгүй өргөсөн байхыг шаардана. 10 удаа давтан хийх ба 5 секундийн амралттайгаар гүйцэтгэнэ.   3-5 удаагийн оролтоор хийх ба 30-50 удаагийн давталт болно. Дасгалуудын хооронд гарыг бүрэн амраасан байх шаардлага тавигдана.

  • Дараа нь хосоороо хийх дасгал хийнэ. Бэлтгэлийн дасгалын зорилго нь 30 минутын турш зүрх судасны системд их хэмжээний ачаалал өгөх явдал юм. Бэлтгэлийн төгсгөлд 10 минутын турш гинастикийн дасгалуудыг хийснээр хүчний бэлтгэл дуусна.

Товчхондоо бол биеийн хүчний бэлтгэлийг тодорхой хэмжээний багтаамжтай нэлээд өндөр эрчимтэй хийдэг.

Тэрчлэн бэлтгэлжилтийн үед буюу 11-р сараас Шуман бэлтгэлийн өндөр ачаалалтай янз бүрийн бэлтгэлийг багтаамжаар хийдэг байна. Өвлийн улиралд 2-р сарыг дуустал бэлтгэлдээ цанаар гулгах, цанын гүйлтээр долоо хоногт 3 удаа хийхдээ 30-40 км газар гулгахдаа нэлээд эрчимтэй хурдаар гулгадаг.

Биеийн ерөнхий хүчний тэсвэр, тэвчээрийг хөгжүүлснээр амжилт гаргана гэж тооцоолсны үндсэн дээр хийдэг. Хавар болонгуут 3-р сараас 4-р саруудад цанаар гулгадаг бэлтгэлээ дугуйгаар сольж, долоо хоногтоо 3-4 удаа хийхдээ 30 минут зарцуулдаг.

Зун 5-р сараас 9-р саруудад дэлхийн аварга, Олимпийн наадамд бэлтгэх улирал байдаг тул кросс гүйлтийг цагт 7 км гүйх хэмжээний хэмнэлээр гүйх ба янз бүрийн гимнастикийн дасгалууд, биеийн ерөнхий хүчийг хөгжүүлэх дасгал хийдэг.

Долоо хоногтоо 2 удаа хүчний бэлтгэл хийж байх үедээ 5 кг-ын гантелийг хэрэглэдэг. Шуман дээрх бэлтгэлийг хийснээрээ “Надад биеийн хүчний бэлтгэл ийм байхад хангалттай” гэж үздэг байна.

Тэрээр бас хоолны дэглэмийг чанд баримталдаг ба цагаар хооллохоос гадна өөрийн идэж хэвшсэн хүнсээ хэрэглэх дуртай. Тамхи, спиртийн төрлийн ундаа, кофе зэрэг зүйлээс татгалздаг. Спиртийн төрлийн ундаа хүний харааг муутгахаас гадна хариу үйлдэл (реакц)-ийг удаашруулдаг, кофе бол зүрх дэлсэлж, сандрал түгшүүрийг нэмэгдүүлдэг, тамхи мэдээж уушгинд муу гэдэг ба амжилт гаргахад эдгээр зүйлс саад болно гэсэн үзэлтэй нэгэн.

Тэмцээний өмнө Шуман иллэг хийлгэддэггүй, харин ойд удаан хугацаагаар зөөлөн гүйдэг. Тэмцээний өдрүүд түүний ердийн өдрүүд адил хэвийн явагддаг байна. Тогтмол цагтаа унтаж хэвтэхээс гадна тэмцээний өмнөх орой ганцаараа байх дуртай, маргаашийнхаа тэмцээний тухай боддог ба ихэнхдээ дууримал дасгал их хийдэг.

Түүнийг биеийн хүчний бэлтгэл байдалд Шуманы хамтрагч шигшээ багийн тамирчид Дэлхийн болон Европ, Германы олон удаагийн аварга, олон улсын томоохон тэмцээний аваргууд бүгд хамт хийдэг ба бэлтгэлийн ихэнх цагийг гимнастикийн заал, усан бассейнд өнгөрөөдөг ажээ.

Орой болгон цаг агаарын байдал харгалзахгүйгээр 1,6 км газар гүйдэг ба өвөл болгон нэлээд хэдэн зуун км газар цанаар гулгаж байснаараа өөрийн биеийн хүчний бэлтгэлжилтийн түвшингөө хадгалж байдаг. Ер нь Германы буудлагын бүх тамирчид өөрсдийн бэлтгэлдээ эспандер болон гантельтай дасгалыг голчлон хэрэглэдэг ажээ.

Энэ багахан мэдээлэл нь дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн гадаадын тамирчид  өөрсдийн эрүүл мэндийн талаас мөн спортын ажилтаа дээшлүүлэхийн тулд хийгдэж байдаг нь харагдаж байна.  Биеийн хүчний бэлтгэлийг жилийн дөрвөн улиралд хийгддэг ба ялангуяа бэлтгэлийн үед онцлог байр суурь эзэлдэг юм.

Хөнгөн атлетикийн гүйлтүүд, усан сэлэлт, цанаар гулгах, дугуй унах ба олон янзын хэрэглэлээр шахалттай дасгалуудаар тэсвэр тэвчээрийг хөгжүүлдэг.

Биеийн хүчний бэлтгэлжилт сайтай, тухайн спортын төрөлдөө сайн бэлтгэгдсэн тамирчинг “Өндөр зэрэглэлийн тамирчин” болохуйц хэмжээнд хүрсэн гэдэгт гадаадын олон мэргэжилтэнгүүд санал нэг байдаг билээ. 

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now